fbpx Ёнхор элээний сүүдэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 10 секунд

Ёнхор элээний сүүдэр

Ахмад нь андахгүй, залуус нь мэдэхгүй талдаа. Түүний бүтээсэн оюун ухааны гайхамшигт дуранбайг “Капитал” гэдэг ажээ.Тийм нэг золтой учирлаар Ардын намын дэргэдэх сургалт, судалгаа стратеги академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академиас хамтран зохион байгуулж байгаа ”Карл Марксын онолын өв ба орчин үе” хэмээх нэртэй эрдэм шинжилгээний хурал юм байна. Очлоо. Таньдаг ч юм шиг, таньдаггүй ч юм шиг сонин санагдаж байв. 1989, 1990, 1991 оны туйлын хуйсгануур агаад тун ч их дүвчигнэсэн тавтиргүй он жилүүдэд К.Маркс хэмээх тэр хүний зохиол бүтээлийн заримыг шатаагаад, зарим номыг хаягдал цаасны үйлдвэрт ачуулж байсан. Ер нь өнгөрсөн зууны гуч дөчөөд оны бурхан шашны ном судар, сүм хийдийг сүйтгэж хаясантай нэлээдгүй адил зэргэмжийн хийрхэл болж байсныг олон түмэн мартаагүй. Түүх сөхвөл 1950-аад оны дундуур шинэхэн байгуулагдсан намын түүхийн хүрээлэнгийн захирал Д.Төмөр-Очир бээр Бүрэнгийн Бирваа гэдэг залуухан судлаач хүүд Герман оронд очиж К.Марксын онол сургаалыг судалж, герман хэл сурч ирээд юуны өмнө “Капитал” зохиолыг эх хэлнээс нь орчуулах эх орны тусгай даалгавар өгч явуулсан.

Германд суралцаж ирээд олон жил хичээн зүтгэж мөнөөх алдарт “Капитал”-ыг орчуулж дууссан тэр үе нь ерээд оны эхэн үетэй таарсан байх тул түүнийг хэвлүүлэх эзэн олдохгүйд хүрч харин аз болоход гадаадын том хөрөнгөтөн Соросын Монголд байгуулсан сан ивээн тэтгэж нэгдүгээр ботийг мянга, 2, 3 дугаар ботийг тав, таван зуун хувь хэвлүүлж тус болсон байна. Мөн зохиолын дөрөвдүгээр ботийн ихэнхийг орчуулсан боловч хэвлүүлэхээс өмнө орчуулгын эхийг ширээнийх нь нүднээс авч шатаасан сураг хүртэл дуулдаж байсан гэх зэргийн баримтыг эргэцүүлэн бодоход тэр цаглашгүй их эрдэмтэн сэтгэгч, шантаршгүй зоригт тэмцэгч буурал багшаасаа яалт ч үгүй нүүр буруулж байсан тийм л улс оронд энэ удаад харин ийм тохьтой сайхан хурал болж байх тул “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэгч болж байна даа хэмээн олзуурхаж суулаа. Тус хуралд Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илгээлт ирүүлснийг уншин сонсголоо. Би өөрөө К.Марксыг судлаач Монгол Улсын гавьяат багш У.Камбараар тэр алдарт зохиолыг заалгаж байсан болохоор ихэнхийг мартсан ч зохих хэмжээний төсөөлөл эрхбиш үлдсэн байдаг юм. Одоогоос зуун тавь гаруй жилийн тэртээ 1867 оны дөрөвдүгээр сарын эхээр К.Маркс бээр “Капитал” зохиолоо үнэлсэн нэг захидал анддаа бичсэн байдгийг санаж байна. Тэнд “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр ботийнхоо бичмэл эхийг ноён Майснерт гардуулж өгөхөөр Лондоноос хөлөг онгоцоор гарч, салхи шуургатай тэнгэрийн муухай дундуур явсаар баасан гарагийн үдийн алдад Ханбургт ирэв. Энэ долоо хоногийн эхээр хэвлэж эхэлжээ. Зохиол маань гурван ботиор гарна. Энэ маань капиталт ертөнцийн толгой руу нь урьд өмнө бууж байгаагүй хамгийн аймшигтай сум болно гэдэг ч маргаангүй хэрэг“ гэж бичжээ. Түүнээс хойш таван сар болоод 1867 оны есдүгээр сарын 14-нд Германы Хамбург хотноо “Капитал” зохиолын нэгдүгээр боть хэвлэгдсэн байдаг юм билээ. Харин “Капитал”-ыг хэвлэн гаргаснаас тавин жилийн дараа 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялан мандаж улмаар тэрхүү алдарт бүтээлийн зуун жилийн ойг тэмдэглэж байхад дэлхийд бүхэл бүтэн социалист систем бүрэлдэн бий болсон түүхтэй билээ. Эдүгээ Хятад, Куба, БНАСАУ зэрэгт сургаал номлол нь хэрэгжиж, хүмүүнлэг хөгжлөөрөө дэлхийд цахиур хагалж яваа зүүн хойт Европын Норвеги зэрэг хэсэг бүлэг оронд социал демократ засаглалын ноёрхол тогтоосны ач үрийг алсаас харж тэдгээрээс ухаарал авах таатай завшаан өнөөгийн монголчууд бидэнд тохиожээ. Нэг хүний нээсэн онол сургаал дэлхий дахиныг Карл Мраксын “Капитал” шиг ийм их хүч нөлөөтэй хувьсган өөрчилж байсан түүх ховор байдаг биз.

Ойрын он жилүүдэд Герман, АНУ зэрэг орны эрдэмтэн судлаачид төдийгүй, улс төрийн зарим нэртэй том удирдагчид Марксын онолын өвийг тусгайлан судалж “Энэ онол бол өнөөгийн дэлхий дахины нийгэм, эдийн засгийн хямралыг давж гарахад хонгилын үзүүрт үзэгдэх гэрэл гэгээ мөн” гэж хүлээн зөвшөөрч байгааг олон улсын соён гэгээрүүлэгч хэвлэл мэдээллээр үе үе нэвтрүүлсээр байна. Ингэж үзвээс аливаа том том даяаршсан асуудлыг Марксын өнцгөөс харж, “Капитал”-ын онолын цонхоор сэхээрцгээж байх шиг байна. Монголд энэ давалгаа одоо эхэлж байгаа ч юмсан уу, хэн мэдлээ. Энэ зохиолыг бичих явдлыг К.Маркс бээр дэлхийн шударга хүн төрөлхтнөөс даалгасан даалгавар гэж ойлгож, бүх хүч, амь насаа зориулсан гэж дэлхийн нэрт судлаачид үнэлсэн байдаг аж. Манай эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн эрдэмтэн Б.Даш- Ёндон, Б.Батхишиг,С.Түмэндэлгэр болон үг хэлсэн Нямзагд, Л.Энхтайван, Ц.Балхаажав, Намсрай, Я.Долгоржав, Сүхбаатар Р.Рааш, Төртогтох болон Наранбаяр, Ариунаа, Батсүх нарын тус гурван газрын удирдлагууд, эрдэмтэн судлаачид К.Маркс гэх тэр хүний эх орноосоо гадуурхагдаж Бельги, Франц, Англи оронд цагаачлахдаа дөрвөн сайхан хүүхдээ амьдын хорвоогоос алдаж, гашуун бэрх зовлон амсч явсан ч хүн төрөлхтний тусын тулд тэр бүхнийг давж, үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлсэн гавьяатайг зүй ёсоор үнэлж байв. Монголын учир мэдэх эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд К.Маркс багшдаа элэг зөвтэй ханддаг хэвээр байх шиг байна. Марксын нээсэн шинжлэх ухааны гарамгай нээлт “Капитал” зохиолын дотор олон байдгийн нэг нь капитал гэдэг бол “Амьд хөдөлмөрийг ороолон шиг сорж л байвал амьдарч байдаг бөгөөд амьд хөдөлмөрийг хэчнээн их залгивал төчнөөн цатгалан байдаг амьгүй хөдөлмөр юм” гэсэн тодорхойлолт онц чухал нээлт болдог аж. Ингэж л “Капитал гэдэг бол мөнгө биш, эд таваар биш, үйлдвэрийн хэрэгсэл биш, харин амьд хөдөлмөрөөс нэмүү өртөг шахаж авдаг амьгүй хөдөлмөр юм” гэдгийг зааж өгсөн байдаг. К.Маркс бол улс төрийн эдийн засгийн ухааны шовхрох оргилд хүрсэн гарамгай ганц эрдэмтэн. Түүнээс дээш гарах эрдэмтэн байхгүй. А.Смит, Давид Рекардо хоёрыг сонгодог эдийн засагч гэдэг боловч манай мянганы алдарт зуун эрхэм хүнийг эрэмбэлсэн жагсаалтын эхний долоогийн дотор суут их эрдэмтэн И.Ньютон, Ч.Дарвин нарын хамт К.Марксыг эрэмбэлсэн байдаг нь тухайн салбартаа тэдгээртэй эн чацуу тийм л эрдэмтэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн дэлхий нийтийн үнэлэлт байж таарна. Харин энэ жагсаалтын 20 дугаарт А.Смитыг оруулсан байдаг билээ. Өнөөдөр Монгол гэдэг энэ улс ямар ч атугай “Капитал” хэмээх тэрхүү гайхамшигт сонгодог зохиолыг эх хэлээрээ уншдаг өндөр соёлт улс гүрний нэг болсондоо нүүр бардам байгааг энэхүү их ойн өдрүүдэд бахархан тэмдэглэх учиртай бизээ. Харин энэхүү гавьяат түүхэн их үйл хэргийг бүтээж өгсөн Бүрэнгийн Бирваа хэмээх өвгөн буурал эрдэмтэнд өнөөг хүртэл Төрийн соёрхол, Хөдөлмөрийн баатар зэрэг төрийн дээд шан харамж олдоогүй л байдаг юм байна.

Сүүлийн гучаад жилд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан манай төрийн тэргүүнүүд “Капитал”-ыг уншаагүй, мэддэггүй, эсхүүл буурал багшаас ухаангүй айдаг юм байлгүй гэмээр санагдах нь бий. Гэхдээ арай ч тиймгүй байх аа. Энэ удаагийн хуралд илтгэгчид болон үг сургаал айлдсан эрдэмтэн хүмүүс “капиталын ашиг 50 хувь хүрвэл толгойгоороо хад мөргөнө, 100 хувь хүрсэн бол хууль ёсноос дээгүүр гарч тонгочно, 300 хувь бол хүн төрөлхтөнд дуулдаагүй аюул тарина” гэсэн Марксын онч мэргэн үгийг дахин давтан тэмдэглэж байлаа. Нэмүү өртөг завших энэхүү их шуналыг гярхай танин мэдэж, хязгаарлаж байхгүй бол эцсийн эцэст хүн төрөлхтнийг устгах аюул хөнөөл тэндээс гарч ирэхийг сануулснаараа К.Марксын энэ онч мэргэн үг их үнэ цэнтэй гэдэг билээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, сүүлийн үеийн тив,орон нутгийн чанартай олон дайн самуун, хүйтэн дайн, цаг агаарын дулаарлыг өөхшүүлж байгаа, элдэв төрлийн аюулт зэвсэг, техник зохион бүтээж байгаа зэрэг нь энэ аюулыг сануулж, сэрэмжлүүлдэг байгаа юм. Би энэ их хүний онолын цонхоор шагайж мөнөөх ёнхор элээ гэгчийгээ олж харахсан гэж хэрээ мэдэхгүй хорхойслоо.Тэгээд зарим зүйл олж харсан шүү. Харагддаг л юм байна. Мөнөөх эрэл сурал болж хайсан айхтар ёнхор элээ маань Монгол төрийн ажилтны амьд хөдөлмөрийг ороолон шиг сорохын төлөө хамсан нэгдсэн төр, хувийн хэвшлийн капиталын монопол бүлэглэл юм байна гэдгийг сая л ухаарлаа. Энэ цагийн Монгол Улсад иймэрхүү ёнхор элээ маягийн капиталтны бүлэглэл өөр салбарт ч өндөглөн үржиж байгааг бас анзаарлаа. Долларыг хөөсрүүлж монгол төгрөгийг үнэгүйдүүлсэн “Чингис бонд”-ын ар талд элээнүүд эргэлдэж байсан байна. Үнэ тогтворжуулахын ар талд, түлш шатахууны хангалтын ар талд, мөнөөх мөнгө хүүлэх зээлийн ар талд том том цатгалан ёнхор элээ унгалдан эргэлдэж байсан, одоо ч нисэлдсээр л байна. Оюутолгойн гэрээг ашиггүйдүүлсэн, Эрдэнэтийн 49 хувийг хувьд авахыг оролдсон гэрээ зэргийн ар талд үндэстэн дамнасан тарган цатгалан эрлийз ёнхор элээ эргэлдэж байдаг юм байна. Монголд өнөөдөр төрийн мэдлийн улсын капитал болон хувийн эзэмшлийн капитал гэх хоёр өөр төрлийн капитал зэрэгцэн оршиж байдаг нь үнэн баримт. Тийм нэгэн өвөрмөц учир шалтгааны улмаас өнөөгийн Монгол Улсын төр, хувийн хэвшлийн том капиталын монопол хамсал болсон ёнхор элээнүүд тус орны улс төр-эдийн засгийн бүх амьдралд маш хүчтэй нөлөөлдөг болсон байна. Ерөөсөө капиталын хүчирхэг монопол холбоод Монгол орны улс төр-эдийн засгийн хамаг зовлон бэрхшээлийг бий болгож, түмэн олныг ядууруулж, төр засгийг олонтаа төөрөлдүүлж байсан нь үнэн шүү дээ. Уг нь манайд ёнхор элээний сүргийг үргээж, болохгүйг нь хашрааж байх үүрэг зорилготой “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар” гэж нэг байгууллага байдаг. Гэвч төр засгийг бүхлээр нь худалдан авсан ч огт хотойхгүй их бэл бинчинтэй монополиудтай тэмцэлдэхэд тэр жижигхэн байгууллагын эрх хэмжээ, хүн хүч, нэр нөлөө нь хүрдэггүй юм шиг байна. Аргагүй юманд арга байхгүй ээ. Монопол ноёрхлын эсрэг тэмцэхээс илүү чухал, илүү бэрхтэй, илүү ач холбогдолтой зорилт гэж өнөөдрийн Монголд байхгүй. Би энд зөвхөн ажиллах хүчний үнэ хөлсийг монопол ноёрхлын арга замаар унагаж байгаа ганц асуудлын зах сэжүүрийг сөхөх гэж оролдлоо. Цалин хөлстэй холбож нэг зүйлийг онцолж хэлье.

Манай улсын эмч, багш, дуучин хөгжимчин жүжигчин, цэрэг цагдаа, байцаагч, харуул манаач, үйлчлэгч тэргүүт төр засагт ажиллах хүчээ таваар болгон худалддаг хүмүүс европ ази, америк африк, австрали гээд тив тивийн адил ажил мэргэжилтэй нөхдөөс дутахгүй үүрэг гүйцэтгэж, бас тэдний адил уран нарийн бүтээл туурвиж байгаа нь маргаангүй үнэн. Гэвч тэдгээр ажилтан ажилчдад гадаадын адилхан ажил мэргэжлийн ажилтан ажилчдаас хоёроос гурав, заримдаа тав, арав дахин бага хэмжээний үнийг цалин хөлс нэрээр олгодог. Хийсвэрээр жишээлж бодоход барууны аль нэг орны нэг багш сард дөрвөн мянган долларын үнэ хүрэх хичээл зааж байна гэж жишихэд монголын нэг багш Монголдоо нэг сард ердөө дөрвөн зуун долларын үнэ хүрэх хэмжээний хичээл заасантай тэнцэх хэмжээний цалин хөлс авч байна. Ав адилхан хөдөлмөрт тэнгэр газар хоёр шиг хол зөрүүтэй үнэ хөлс олгож байгаа энэ баримт туйлын шударга бишийн тод жишээ мөн. Асуудлын гол гогцоо хаана байна вэ гэвэл Монголын төрийн ба төрийн үйлчилгээний ажилтны цалинг боддог үнэлгээний нэгж нь гадаад орны үнэлгээнээс хэд дахин бага байгаа учраас тэр зөрүүн дээр дангаар ноёрхогчдын хамаг луйвар тонуул тогтож байна. Монголын төрөөс тогтоосон цалин бодох үнэлгээний нэгж хэмжээ нь Европын, эсхүл Япон, Сингапур, БНСУ зэрэг Азийн улс орны үнэлгээнээс хэд дахин бага байдаг учраас л Монголын цалин хөлс нь айл гэрийн аз жаргалын санхүү мөнгөний эх сурвалж болж хүрэлцэхгүй, харин гачигдал зовлон бүхний үүр ноохой болжээ. Ингэж л хонгилын нэг үзүүрт цалинтай ядуус төрж байна. Харин хонгилын нөгөө үзүүрт мянга мянган ядуусын авч чадаагүй үлдээсэн мөнгөөр төрөөс төрдөг тэрбумтны тоо нэмэгдсээр байдаг бололтой. Хэрэв бидний санаснаар болдогсон бол гагцхүү цалин хөлс тэтгэврийн үнэлгээг зуун наян хэмээр эргүүлж, одоогийнхоос наад зах нь нэг дахин нэмээд, цалин, тэтгэврийн сангаас бусад улсын төсвийн зардлыг нэг дахин хасаад орхивол Монгол Улсын өнөөдрийн бүхий л хямрал бэрхшээлийг үндсэнд нь нааштай шийдэж болмоор харагддаг. Ингэж чаддаг юмсан бол ерэн оны цагаан морин жилийн хувьсгалаас дутахгүй их гавьяат үйл хэрэг болох байх. Гэвч санаснаар болдог хорвоо гэж хаанаас байх билээ. Бичсэнийг минь тоох ч үгүй, унших ч үгүй, уншсан ч ухаанаа уралдуулж, хуруугаа хөдөлгөхийг хүсэхгүй. Өмнө хэлснийгээ тодорхой тоогоор жишээлэх аваас, Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ- ын даргын сарын цалинг наймаас арван сая, сайд, том дарга нарынх зургаагаас долоон сая, багш, эмч, байцаагч зааварлагч зэрэг ажилтны цалинг дөрвөөс таван сая төгрөг, ТҮ-1 ангиллын цалинг нэг сая төгрөг болгож болдогсон бол тэгээд л бүх зүйл зохих ном горимондоо ороод Монгол Улсын улс төр-эдийн засгийн амьдрал эрүүлжээд явчихна.

Ийм цалин үнэхээр авдагсан бол сайд дарга нар ч баярлана, тэд үүнийг хүсэж л суугаа. Гагцхүү сайд нэрэндээ бантаад ил хэлж чадахгүй байгаа биз. Ийм цалинтай болдогсон бол ерөөс хэнд ч сайхан л байж таарна. Гэхдээ зориг байвал энэ онд ч биелж болох хүсэл мөн гэмээ нь мөн билээ. Цалингийн үнэлгээг энэчлэн өөрчлөхгүй бол авилга, оффшор, банкны мөнгө хүүлэлт, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэж мянга дахин яриад, хэдэн арван жагсаал цуглаан хийлээ гээд дорвитой өөрчлөлт гарахгүй л болов уу. Тэгэхлээр цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх энэ хүмүүнлэг гэгээн зорилтыг шийдвэрлэх үзэл санааны боломж нь хүн хүнээ хайрлах зүүний үзэл баримталдаг Ардын нам төрийн эрх барьж байгаа өнөө үед л биелэх боломжтой. Тиймээс ойрын хоёр жилд бага боловч ахиц гарч магадгүй гэж горьдож байна. Ийм л дэг жаягаар монгол түмэн ёнхор элээний сүүдрээс ангижирч тэгш дүүрэн, амар тайван амьдралын замд орох учир жанцантай буй заа.

Х.ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

Д.Сумъяабазар: Нарийн сухайт ирээдүйн Заамар болж болохгүй
Д.Сумъяабазар: Нарийн сухайт ирээдүйн Заамар болж болохгүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​