ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТ СИНГАПУРТ БОЛНО


Трамп-Кимийн уулзалт Сингапурт болно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтынхаа өдөр, байршлыг зарлалаа.

Энэ талаар Трамп өчигдөр твиттертээ "Хүсэн хүлээсэн бидний уулзалт  зургадугаар сарын 12-нд Сингапурт болно. Бид уулзалтыг дэлхийн энх тайвны төлөө зориулахыг хичээх болно" хэмээн жиргэжээ.




Ийнхүү дэлхий нийтийн анхаарлын төвд байж, ихээхэн хүлээлт үүсгээд байсан уулзалтын товыг Трамп зарлалаа.

Тэдний уулзалт болох боломжтой улсуудаар Монгол, Сингапур болон хоёр Солонгосын цэрэггүй бүс ПанмунЖом тунаж үлдээд байсан юм.

Сингапурын хувьд гуравдагч орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай учир сонгогдсон гэнэ. Тухайлбал, 2015 онд тус улсад БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпинь, Тайваний ерөнхийлөгч Ма Юнг жеү нарын уулзалт зохион байгуулагдаж байсан. Мөн Сингапур нь аюулгүй байдал болон дэд бүтцийн хувьд хөгжингүй улс юм.

Б.Од


Энэ мэдээ таалагдаж байвал: