fbpx Х.Баделхан: Солонгосоос зээлсэн 500 сая долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 45 секунд

Х.Баделхан: Солонгосоос зээлсэн 500 сая долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа. 

–Ипотекийн зээлийн асуудал олон нийтийн дунд хүлээлттэй байна.  Энэ асуудал яаж үргэлжлэх вэ?

-Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байна. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт сар бүр хийгдэж байгаа. Энэ асуудал өмнө нь яаж явж ирсэн түүгээрээ үргэлжилж байна.

–Банкууд материал авч байгаа ч зээл гаргахгүй байгаа. Юунаас болж ийм асуудал үүсээд байгаа юм бэ?

-Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжиж хамтран ажиллаж байна. Тухайн компанийн барьсан барилгаас борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Ерөнхий дүнгээр нь аваад үзвэл ипотекийн зээлийн хүрэлцээ маш бага байгаа нь үнэн.

–Зээлийн санхүү­жилтийг нэмэгдүүлэх боломж байгаа юу. Энэ чиглэлд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх асуудлыг ярьж байгаа. 2019 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулна.  “Буянт ухаа-2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн журмаар ашиглалтад оруулна. Түрээсийн орон сууцын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд гадны зарим улс оронд санал тавьж байна. Тухайлбал, Кувейтын Элчин сайдтай уулзаж, 4300 айлын түрээсийн орон сууцны төслийг дэмжиж өгөөч гэсэн санал тавьсан. Мөн Өмнөд Солонгосоос авах 500 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд зарцуулна. Тэр дундаа орон сууцжуулах үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.

–Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж урьдчилгааг 25 хувь болгохоор тусгасан байсан. Шинэ журам хэзээ хэрэгжих вэ?

-Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцааж татаж авсан байгаа. Хэрэв шинэ журмаар явбал Монголбанк, төсөв, арилжааны банкуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой байсан. Шинэ журмыг мөрдөж эхлээгүй учраас хуучин журмаар 5-6 мянган айл орон сууцтай болно. Хөрөнгийн эх үүсвэртэй холбоотойгоор шинэ журам хэрэгжиж эхлээгүй байгаагаас гадна ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас бүх орлого зарлагаа тэдэнтэй тохирч байгаа учраас тэднээс зохих хэмжээгээр зөвшөөрөл авах болоод байгаа юм.

–Ашиглалтад орсон хэрнээ, борлуулагдаагүй орон сууцны судалгааг танай яамнаас хийж байгаа гэсэн. Судалгаа дууссан уу. Борлуулагдаагүй байрыг орон сууцгүй иргэдэд хэрхэн борлуулах вэ. Засгийн газар энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

-Бүрэн судалгаа хийж байгаа. УИХ-ын тогтоол ёсоор бид тавдугаар сард бэлэн байгаа орон сууцыг иргэдэд олгох асуудлыг боловсруулаад саналаа УИХ-д оруулах ёстой. Энэ асуудлыг хүрээнд манай яам, Сангийн яам, Монголбанк, ТББ-уудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа.

–Урд хөршид хийсэн айлчлалын хүрээнд танай салбарт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?

-Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчилнэ. Мөн Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур, Дэнжийн мянгын орчимд 1,008 айлын иж бүрэн орон сууцны хорооллыг энэ жилээс барьж эхлэхээр байгаа. Энэ хорооллыг газраа чөлөөлж өгсөн иргэдийг түр хугацаагаар оршин суух зориулалтаар ашиглах юм. Сургууль, цэцэрлэгтэй иж бүрэн хороолол баригдана.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​