СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 3 ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, зүрхний мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд 3 үеийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэг нь Төрийн дээд одон медальтай сувилагч тусгай мэргэжилтнүүдийнхээ  үйл ажиллагааг сурталчлан таниулах, сувилагч мэргэжилтний үнэ  цэнийг мэдрүүлэх, мэргэжлээрээ бахархах, шинэ залуу үеийг бэлтгэхэд  ахмад үеэсээ суралцах, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх  зорилготой бөгөөд энэхүү арга хэмжээнд төрийн дээд одон шагналаар шагнагдсан 8 сувилагч мэргэжилтэн урилгаар оролцож, ахмад, дунд, залуу үеийн нийт 74 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

 


Энэ мэдээ таалагдаж байвал: