Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо


АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис нарыг шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа АТГ-аас "Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” гэсэн тайлбарыг өгч байсан удаатай.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.18.196] · 2018/04/24

    Шүүх прокурор үнэхээр хэрэг алга Завхан явдаг хүмүүс сайн мэднэ дээ Хоргын зүүн гүүрнээс баруун гүүр орох тэр хэсэг баруун гүүрнээс солонготын даваа100 км хүрэхгүй Цахираас цааш даваа хүртэл завхан орох зам холбогдсон байсан шүү Н,Батбаяр ,Гарамгай хулаач 2 хуйвалдаж идсэн Би тэр нутгийн хүн байнаа ,Шинээр зам тавиагүй шүү


  • зочин · [66.181.160.1] · 2018/04/24

    ёстой утга алга аа. Прокурорыг шалгах хэрэгтэй


  • Иргэн · [112.72.2.202] · 2018/04/24

    Яана даа ийм ч төр байх гэж энэ төр засгийг огцоруулаж, хариуцлагатай төрийг зохицлуулах хугацаа хэзээ юм бол


  • болиоч · [150.129.142.214] · 2018/04/24

    ЭНЭ луйварчдыг яана даа. АН, МАН ын ялгааүй. Хоёул луйварчдын нам.


  • зочин · [27.123.212.139] · 2018/04/24

    АН-хан Саянаас даанч Нямдоржийг огцруулах тухай шахаад унасан юм, цаад учир нь энэ байж л дээ! Муухай ч улс юмаа даа! Гарамгай хулгайчийнхаа хэргийг мөн амархан цайруулваа!


  • Иргэн. · [180.149.78.75] · 2018/04/24

    Илэрхий хэрэг сайхан замхарчээ???...