"Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорисон талаар мэдээллэж байсан. Харин ганц хоноод л суллагдчихсан. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохирсон талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг суллах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлж байгаа" гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтаар цацагдав.
Харин энэ тухай УИХ-ын дарга М.Энхболд: "Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ.
Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?" гэсэн тайлбар хийжээ.
Эх сурвалж Шуурхай.мн