Нийгэм / 2017/12/01 / 16

Д.СУМЪЯАБАЗАР: АВТО БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХЭД НИЙГЭМД БУХИМДАЛ ҮҮСЧ МАГАДГҮЙ



Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юу болсон бэ?

-Энэ удаагийн хуралдаанаар авто бензинтэй холбоотой онцгой албан татварыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж, тодорхой хугацаанд тэднийг нөөцөө хангах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гараагүй. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар авто бензинтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

-Тэгэхээр авто бензины онцгой албан татвар нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Төрийн албан хаагчдад урамшуулал олгох 55 тэрбум төгрөгөөс эхлээд санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй. Тиймээс үнэ дээр болгоомжтой хандах ёстой.

-Онцгой албан татвар нэмлээ гэхэд жижиглэнгийн үнэ нэмэгдэх үү. Шатахуун импортлогчид ашгаа бодоод нэмнэ л гэх байх?

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шатахууны үнийг тодорхой үе шаттай нэмэх заалт байгаа. Засгийн газар үүн дээр уян хатан хандаж, зөв алхам хийх ёстой. Үүн дээр болгоомжтой хандаж байна.

-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрсний тээвэрт зохицуулалт хийхээр болсон. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосноор нэлээд хэл ам дагуулж байсан. одоо хэвийн ажиллаж эхэлсэн үү?

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, албан ёсоор гаалийн хяналтын бүсийг нээсэн. Үйл ажиллагааг нь эхлүүлэхийг холбогдох салбарын сайд нарт нь үүрэг болгосон тогтоолын төсөл гарсан. Гаалийн хяналтын бүсийг дахин байгуулах, тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, үйл ажиллагаан дээр нь хяналт тавих, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг нь Сангийн яаманд даалгасан.

Зам тээврийн хөгжлийн яам гэхэд зам, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах шийдвэр гарсан. БОАЖЯ гэхэд байгаль орчинд ээлтэй тоосжилт, нүүрсний тортог үүсэхээргүй ажиллуулах үүрэг өгсөн. Уул уурхайн яам уурхайн аман дээр нүүрсээ борлуулж, тээвэрлэлт хийж байгаа компаниуд дээр хяналтаа тавьж ажиллана.

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг бүр нээчихсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар нээж байгаа юм. Энэ хугацаанд 81-90 км үргэлжилж байгаа нүүрс тээвэрлэж буй автомашины цувааг арилгаж хэвийн горимд шилжүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллана. 90 км үргэлжилж буй цуваанд орсон нүүрс тээвэрлэж буй авто машинууд дээд тал нь 17 хонож байж хилээр нэвтэрч байгаа. 7600 тээвэр хийж байгаа авто машины 30 гаруй жолооч нь эмэгтэй байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг ашиглахаас өөр сонголт алга.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй компаниудын толгой компани нь ихэвчлэн оффшор бүст хөрөнгөө байршуулсан байдаг. Манайхан болохоор оффшор гэхээр муу муухайн үүр уурхай гэж ойлгоод байх юм. Эдийн засаг амаргүй үед хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал. Хөрөнгө оруулагчдаа үргээх эрсдэл үүсч магадгүй юм...

-Оффшор бүсийг манайхан буруу ойлгоод байгаа юм. Улс төрчдийн мөнгөө нуудаг газар мэт ойлгож, ярьж байна. Уг нь бизнес эрхлэгчдийн хувьд татварын хамгийн таатай нөхцөлийг бий болгож өгч байгаа газар. Панамын оффшор бүс гээд яригдсан. Дараа нь бизнесмэнүүд мөнгөө нуусан гээд шуугив даа. Дэлхийн улс төрийн том эргүүлгэн дунд бид дагаад эргэчихэж байгаа юм. Улс төрчид үнэхээр оффшор бүст мөнгөө нуудаг үгүйг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага ажиллаад тодорхой болгох байх.

Бизнес эрхлэгчдийн хувьд аль болох бизнесийн болон татварын таатай орчинд үйл ажиллагаагаа явуулахыг хүсдэг. Нэг үгээр хэлбэл төр нь, нийгэм нь тогтвортой нам гүм орчныг сонгохыг хичээдэг. Ийм орчныг бүрдүүлэхийн тулд АНУ, Англи зэрэг хэд хэдэн орон мөнгөний урсгалыг өөрсдөдөө чиглүүлэх зориулалттай гарсан гэж ойлгодог. Манайхны хувьд улс төрчид мөнгөө нуудаг мэтээр ойлгоод байдаг.

Аливаа зүйл хоёр талтай. Нэг хэсэг нь алдаж байхад нөгөө талд нь онож байдаг юм. Алдаатай талыг нь улс төрчид ашиглаад байгааг үгүйсгэхгүй.

-Ялангуяа манайд орж ирж буй уул уурхайн хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь оффшор бүст толгой компани нь бүртгэлтэй байдаг. Үүнийг улс төрчдийн оффшор бүст данс эзэмшиж байгаагаас ялгаж салгах хэрэгтэй байх...

-Сая хэлсэн дээ, бизнесийн болон татварын таатай орчныг бүрдүүлэх. Бид Английн хуулиар яваад байгаа. Тэр утгаараа Лондонгийн арбитрын шүүх дээр очдог. Учир нь хөрөнгө оруулалт хийж буй компаниуд манай хууль эрх зүйн орчинд итгэхгүй байгаа юм. Хуулиа өөрчилдөг, өөрчилсөн хуулийнхаа хүрээнд шахаад гаргадаг, улс төр нь тогтворгүй гээд асуудлууд бий. 2012 оны дөрөвдүгээр сард гарсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс болж хөрөнгө оруулагчид үргээд байгаа л даа. Одоо болтол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа нь бага байна.

Төр засаг, эрх зүйн орчин нь тогтвортой, бодлого нь оновчтой байж бид гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөл бий болно. Одоо төр засгаа тогтвортой байлгах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэх ёстой.

-Уул уурхайн компаниуд IPO хийлээ гэхэд аль нэг улсад бүртгүүлж таарна. Оффшор бүст бүртгэлтэй гэж хэлэгдэхгүйн тулд яах ёстой юм бэ?

-Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэхэд тэдний хуулинд нийцүүлж явна. Өөрсдийнхөө хуулиар явна гэхээр манай хууль эрх зүйн орчин хүлээн зөвшөөрдөгдөхгүй байгаа. Бид стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэвэл дэлхийн хэмжээний нээлттэй хувьцаат компани байгуулах замаар явна. Өөр сонголт бидэнд байхгүй. Ингэж байж компанийн үйл ажиллагаа сайжирч иргэддээ хүртээмжтэй, хариуцлагатай болно. Удирдаж буй хүмүүс нь өндөр шалгуураар томилогддог болно шүү дээ. Энэ замаар явахын тулд тодорхой үе шат хэрэгтэй.

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд оффшор бүст очиж л таарах гээд байна л даа, яах ёстой вэ. Дээр хэлсэнчлэн манайхан оффшор гэхээр л хадны мангаа шиг боддог?

-Хонгконг руу IPO гаргая гэвэл тэнд бүртгэлтэй, АНУ руу гаргая гэвэл АНУ-д бүртгэлтэй болж таарна. Хориглоод байгаа зүйлсийн эсрэг хууль эрх зүйн ямар зөв гарцаар гарах вэ гэдгээ бодох нь чухал.

Э.ЭНХ



  • Зочин · [122.201.31.157] · 2017/12/04

    Та муусайн хулхи хулгарууд цаазын тавцанд шүү.


  • зочин · [202.21.117.6] · 2017/12/04

    Юун шатахууны үнэ нэмэх вэ юм л болвол ОУВС гэх юм энэ Чойжилсүрэн, Баяртсайхан, Ж.Эрдэнэбат нар чинь ОУВС тай гэрээ хийхдээ дан МАНгар амлалтынхаа эсрэг ард түмнийхээ эсрэг заалтуудыг нь түүгээд оруулсан юмуу хаашаа юм юмны үнэ нэмнэ гэхээрээ ОУВС-тай тохироотой гэх юм эсвэл өөр улсуудад татвар энэ тэр нь өндөр байдаг гэж хуцах юм тэгвэл тэр улсууд шигээ цалин өгчих л дөө тэгвэр татвар болон бусад нэмнэ гэсэн бүх юмыг чинь хүлээн зөвшөөрөе МАНгаруудаа 2020 он болно шүү малнуудаа


  • Монгол улсын иргэн · [27.123.215.222] · 2017/12/04

    Төрийн тэтгэмжийн 55 тэрбум аа өгөх гэж бензин шатахууны үнэ нэмж байгаа бол болих хэрэгтэй. Мөнгө нь бэлэн байгаа гээд байсан биз дээ. Монгол улсад шатахууны үнэ өндөр байгаа. Буулгах арга хайх хэрэгтэй. Нөгөө бензин шатахуун мэддэг нөхдүүдтэй нийлж аваад монголчуудаа шулах арганд орсон байх шив дээ Сумъяабазар сайд аа


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • зочин · [66.181.188.112] · 2017/12/04

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.


  • Зочин · [59.153.114.246] · 2017/12/04

    Салбарын сайд маань харин санасныг бодоход оффшорын талаар зөв байр суурьтай явдаг юм бна. Мөн стратегийн гэгддэг ордуудыг нээлттэйгээр хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргах замаар хариуцлагатай хүртээмжтэй болгох ажлыг Эрдэнэс Монгол гэж унтаад байгаа юу ч хийдэггүй тэр газрынхаа удирдлагыг солиод тэр өндөр шалгуурыг хангасан мэргэжлийн хүнээ томилоод ажиллуулаасай!


  • burtguulsen · [59.153.87.44] · 2017/12/02

    shutis-d burtguulsen baisan. hicheeld suuhgui baij baigaad tugschihsun baisan


  • та өөрөө · [103.57.93.223] · 2017/12/02

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн мэдлэг, мэргэжил танд бий юу


  • баагий · [202.179.27.228] · 2017/12/02

    Шатахууны үнийн стератегийн нөлөө их том, харин манай төрийн ажил эрхлэгчдийн тархины багтаамж их жижиг болохоор учирыг нь олдоггүй бололтой.


  • Ха ха · [103.26.194.71] · 2017/12/02

    Бодлого тодорхойлоно гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил ч биш дээ Өмнөх засаг үнэ нэмэхгүй болгоод л байсан даа


  • Зочин · [66.181.161.78] · 2017/12/01

    Төрийн албаныханы урамшууллын 55 тэрбум босгох гэж шатахууны үнэ нэмж байгаа бол болъёо. Хувийнхан үрэгдэнэ. Төрийнхэн ч гэсэн аваад л буцаагаад л өгчихнө гэсэн үг ш дээ


  • Зочин · [27.123.214.102] · 2017/12/01

    Mmjjiqvivghėçje