25 дугаар телевизийн “21000” мянга шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө арай өөр өнцөгөөс харуулж чадсан Трансжендер мисс Б.Солонгод нууц ивээн тэтгэгч гарч ирсэн байна. “21000” шоу нэвтрүүлэгт ороод авсан түүнд нэвтрүүлгийн дараа нэгэн эрхэм 30 сая төгрөг хандивлажээ. Чухам ямар зорилгоор хэн түүнд ийм хэмжээний мөнгө хандивлах болов? Трансжендер Солонго энэ тухай “21000 шоунаас хойш надруу нэг хүн залгасан. Надад 30 сая төгрөг өгсөн. Тэгээд би тэр хүнд аягүй их итгэсэн. Бид хоёр долоо хоног шахуу утсаар ярьсан. Тэр хүнтэй ерөөсөө уулзаж, учраагүй, царай зүсийг нь хараагүй. Тэр 21000 шоу чинь ард түмэнд маш сайхан хүрээд өрсөлдөгч бүсгүй маань 3 сая төгрөг авсан бол би нэг хайрламаар, сэтгэлд нь хүрмээр санагдсан юм шиг байгаа юм. Дүүдээ амжилт хүсье. Мэс заслууддаа ороорой гээд дансаар мөнгө явуулсан. Тэр мөнгөөр би жижиг сажиг юмнуудаа хийлгэсэн” хэмээжээ.
Эх сурвалж Шуурхай.мн