fbpx ХААН банк Монголын шүүх засаглалын хараат бус байдалд халджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 39 секунд

ХААН банк Монголын шүүх засаглалын хараат бус байдалд халджээ

Монгол Улс эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэн даруйдаа анхлан байгуулсан арилжааны банкуудын нэг нь Хөдөө аж ахуйн банк буюу товчилсон нэрээрээ ХАА-н банк байв.  Энэ банк тухайн үедээ бүх аймаг сумдад байсан банкны бэлэн дэд бүтэц, материаллаг бааз дээр түшиглэж байгуулагдсан болохоор хэмжээ цар, үйлчлэх хүрээний хувьд хамгийн түгээмэл том нь байсан хэмээн тодотгож болно.  Гэвч төр өөрийн хүч чадавхи дээрээ тулгуурлаж байгуулсан арилжааны ХАА-н банкаа хувьчилахад гадаад дотоодын хэд хэдэн хөрөнгө оруулагчид хувь хэмжээгээрээ оролцжээ.   Хувьчилж авагсад өмнөх нэрийнх нь товчилсон хэлбэрээр ХААН  хэмээн нэрлэсэн байдаг. Эдүгээ тус  банкны 41.3  хувийг  Японы  “Савада Холдингс”,  Хонгкокт бүртгэлтэй Эйч Эс интернэйшнл /Ази/ лимитед  компани 13,1 хувь,  Монгол Улсын  Таванбогд  трейд ХХК 22,9 хувь,  иргэн Д.Хулан 13,3 хувь болон  мөн Олон улсын санхүүгийн  кордораци 9,3 хувийг нь тус тус эзэмшиж байна.

Хувь эзэмшлийн энэ хэмжээнээс харвал ХААН банк үндсэндээ Японы “Савада Холдингс”-ийн  мэдэлд  байдгийг анзаарч болно.

Монгол орны 330 гаруй сумдад салбартай ХААН банкны талаар сайн саар  мэдээлэл явдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн малчид хамаг малаа энэ банкны зээлийн барьцаанд  өгч,  модоо барих дээрээ тулж байна гэсэн гомдол  байсхийж байгаад л сэвэлздэг. Гэхдээ энэ бүхэн тусдаа асуудал учир ингээд орхие.

Харин өөр нэг ноцтой гэмээр баримтыг өнөөдөр хуульчид ил гаргалаа.  Тэр бол ХААН банкны төдийгүй шүүх байгууллагын хууль бус ажиллагааны тухай байв.  Юу гэвэл ХААН банк  бүр 2007 оноос эхлэн Монголын шүүх байгууллагатай нягт хамтран ажиллаж эхэлжээ. Товчхондоо бол манай шүүхийнхэнтэй тулж ажиллаж эхэлсэн юм байна. 

ХААН банкнаас УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайханд хаягласан нэгэн албан бичигт дурдснаар “Бүх шатны шүүгч ажилтнуудын нийгмийн ахуй орчныг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, уян хатан нөхцлөөр зээл олгохоор харилцан тохиролцож, хамтран ажиллаж” байгаа  ажээ.  Энэ тохиролцооны хүрээндээ бүх шатны шүүгч нарт нэн хөнгөлттэй буюу 1%-ийн хүүтэй /жилийн 12%-ийн хүүтэй/ зээл олгодог ажээ.  Бидэнд байгаа баримтаар гэхэд энэ хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос 2008 оны 09 сар хүртэлх жил гаруйхны хугацаанд гэхэд 174 шүүгчдэд уян хатан, хөнгөлттэй нөхцлөөр 3,5 тэрбум төгрөгийн зээлийг хашаа байшин орон сууц худалдан авахад нь зориулж олгожээ. Бүх шатны шүүгч нарт зориулсан ХААН банкны энэ VIP үйлчилгээ өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй  байх.

ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайханы УДШ-д илгээсэн албан бичиг

Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд ямар хамаа байна гэдэг шиг зээлээ хэнд ямар нөхцлөөр олгох нь банкны хэрэг мэт боловч  дүрэм журам бол хэн нэгнийг ялгаварладаггүй, нийтлэг үйлчилдэг, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч нартаа тэгш боломж олгодог байх ёстой. Тэгснээс хэсэг бүлэг, тэр дундаа Монголын шүүх засаглалын институци руу хандсан энэ хөнгөлөлт, хамтын ажиллагаагаар халхалсан хайр халамжийг Шүүх засаглалын хараат бус байдалд шууд халдсан  үйлдэл гэж харахаас өөр арга алга. Үүнийг нотлох  жишээ ч бий. Тухайлбал, ХААН банкнаас хууль бусаар халагдсан  ажилтнуудын гомдол дандаа банкны талд гарсан байдаг гэх юм билээ. Ер нь ХААН банк шүүх дээр дандаа ялж байдаг, “дархан аварга” болсон гэх яриа бий.

ХААН банк ганцхан шүүх институци гэлтгүй бүх харилцагч нартаа ийм өгөөмөр ханддаг  уу гэвэл тийм биш. Зөвхөн бүх шатны шүүгч нарыг л тойглож тордсоор өдийг хүрсэн нь учиртай.

Тус банкны  гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайханы 2008 оны 09 дүгээр сарын  29-нд УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайханд ирүүлсэн албан бичигт “ХААН банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрхи ажлуудыг /зээлийн хөнгөлөлтийг хэлж байна. ред/зөвхөн шүүхийн  байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байгаа...” гэдгээ дурджээ. Тэгэхээр тэд зөвхөн шүүхийг л онилж онцгойлдог нь тодорхой байна.  Үүний зорилго юу вэ.

Монголд шударга ёсыг тогтоох сахиулах хамгийн том засаглал бол Шүүх. Хамгийн хараат бус, хамгийн шударга байдлыг бид эндээс л эрэлхийлдэг. Гэтэл ХААН банк шүүх засаглалын хараат бус байдалд зээлийн хүүгийн хөнгөлөлтөөрөө халдаж,  тэднийг өөрийн талд үйлчлүүлэх арга механизмаа ийн нутагшуулчихаад байна. Тэр дундаа дийлэнхи хувь нь гадны хөрөнгө оруулалттай ХААН банкинд шүүх засаглал ингэж “барьцаалагдвал”  банк санхүүгийн үйлчилгээ, мөнгөний урсгал зөв гольдролоороо явж чадах уу, монголчуудын хүсэмжлээд байгаа шударга ёсыг тогтоож чадах уу гэдэг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал биш гэж үү.

Мөнгө хүчтэй байж болно. Гэхдээ  гаднын хэн нэгэн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчид ингэж Монголын Шүүх засаглалд хайр зарлаж, төрийн институцийг хүүхэлдэй болгоод баймааргүй байна, Ерөнхийлөгч өө.

ХААН банкны хувь эзэмшигчид

                                                                                                                  Эх сурвалж Шуурхай.мн

Жүжигчин Э.Намуун түүний өмнөх нөхөр нь хэн байв?
Жүжигчин Э.Намуун түүний өмнөх нөхөр нь хэн байв?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​