fbpx УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг батлан даасан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг батлан даасан уу?

            

Өнгөрсөн сард АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаарх сэтгүүлчдийн асуултад "Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагч, шинжээчид албан тушаалын гэмт хэрэг байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

Ажлын хэсэг Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. Мөн шинжээч томилж, хэргийн дүгнэлт гарсан. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар Д.Гантулгад одоогоор нийтдээ 18 удаа хандаад байна. Өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст ханддаг. Гишүүн хуралтай, хөдөө орон нутагт, гадаадад томилолттой гэх шалтгаанаар Прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй.

Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2.6-д заасны дагуу дуудагдсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол баривчилна гэх үндэслэл болж байгаа тул Нийслэлийн Прокурорын газраас хоёрдугаар сарын 22-нд шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Шаардлагатай гэж үзвэл гишүүнийг баривчлах саналыг эрх бүхий байгууллагад дахин тавих болно.

Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АТГ болон цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналаа прокурорын байгууллагад дахин хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс гадна өнгөрсөн сарын 16-нд Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүд Герман руу томилолтоор явсан. Энэ багт УИХ-ын гишүүн Д.Гантулга багтсан гэнэ.

Энэ үеэр хуулийн байгууллагынхан “Чингис хаан” ОУНБ-д очиж, Д.Гантулга гишүүнийг яллах тогтоолтой танилцуулах гэхэд тэрбээр татгалзжээ. Харин тухайн үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Бид зургаа хоног явчхаад ирнэ. Тиймээс би Д.Гантулга гишүүнийг батлан даагаад ирье" гэжээ.

Гэвч Герман улс руу томилолтоор явсан гишүүд ирчхээд байхад УИХ-ын гишүүн Д.Гантулга ирэх замдаа ОХУ-д нуугдаж, үлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Энэ талаар гишүүний туслахаас тодруулахад "Д.Гантулга гишүүн Германаас ирэх замдаа ОХУ-д үлдсэн гэх мэдээлэл худлаа. Герман руу хамт томилолтоор явсан УИХ-ын гишүүд бүгд ирсэн. Д.Гантулга гишүүн УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно” гэлээ.

                                                                        Эх сурвалж Шуурхай.мн

ХҮЛЭГҮ ХААНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
ХҮЛЭГҮ ХААНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​