Нийгэм / 2017/12/01 / 14

Хакухо: "Харумафүжи аварга дарсны шил барьж байсан ч цохиогүй, үнсний саваар ч цохиогүй



Өчигдөр  Хакухо аварга тайлбар өгөхдөө "Харумафүжи аварга дарсны шил барьж байсан ч цохиогүй, үнсний саваар ч цохиогүй караокены удирдлагаар хэдэн удаа цохисон боловч болиулсан. Тухайн өдөр караокед аваргууд Таканоивад зөвлөмж өгч байхад тэрээр гар утсаа оролдож, үл тоосон байдал үзүүлж байсан учир Харумафүжи уурлан, “Хурдан уучлал гуй...” гэж хэлэхэд Таканоива уучлал эрээгүй. Хэрэв тэр үед уучлал эрсэн бол ийм асуудал болохгүй байсан" гэж ярьсан байна.

Мөн тэрбээр арваннэгэн сарын барилдаанд түрүүлээд, ярилцлага өгөхдөө олон нийтэд асуудлыг шийдэж, Харумафүжи болон Таканоиваг хоёуланг нь дэвжээнд дахин гаргах, бас банзай гэж дур мэдэн гурван удаа олныг уриалсан учир хүндээр сануулга өгч шийтгэж байгааг мэдэгдлээ.

Такано ояаката арванхоёрдугаар сарын 3-наас эхлэх сүмогийн орон нутгаар тойрох өвлийн сурталчилгааны ажилд оролцохгүй гэдгээ хэлсэн бөгөөд нэг сард эхлэх башёд Таканоива ч барилдахгүй аж. Хуралд ямар ч зүйл яриагүй Такано ояаката цагдаагийн мөрдлөгийн үр дүнг хүлээж буй юм байна.