Энэ сарын 29 ны өдөр Ард түмний-төрт түмэн нийгэмд үйлчлэх ТББ. Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн төв ордонд 11 цагт оффшор данстай болон оффшорт хамааралтай улс төрчдийг халз мэтгэлзээнд дуудлаа. Тус халз мэтгэлцээнд МУ-ын сангийн сайд асан С.Баярцогт, МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр, МУ-ын ерөнхий сайд асан С.Батболд, УИХ гишүүн Д.Цогтбаатар, УИХ гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ гишүүн Л.Энх-Амгалан, УИХ гишүүн Л.Элдэв-Очир нарыг оффшор бүсэд данстай, оффшор бүсэд хамааралтай хэмээн үзэж халз мэтгэлзээнд дуудсан байна. Тэд үзэхдээ үнэхээр гэм буруугүй оффшорт ямарч хамааралгүй гэдгээ батлах боломж юм гэж үзэж буйгаа илэрхийллээ.Тус халз мэтгэлцээнийг МҮОНР-Телевизээр шууд дамжуулах ажээ.
Эх сурвалж Шуурхай.мн