Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар энэ оны 1 сарын 14 ны өдөр долоон настай хүү гэрээсээ гараад булган голын харзны усанд унан осолдсон тухай бид мэдээллэж байсан билээ.Тухайн үед сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаанд 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 37 цооног гаргаж усчин аврагчид усанд шумбаж эрлийг үргэлжлүүлсэн байдаг бөгөөд хайлт үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тухайн сарын 18-ны өдөр зогсоосон юм. Нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар усны гүн мөснөөс доошоо 1 метр 40 см байжээ.Харин энэ сарын 25-ны өдөр хүүгийн цогцос Булган голын усны мандал дээр гарч ирсэн тул цогцсыг уснаас гаргаж өгнө үү гэсэн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, цогцсыг гаргаж тус сум дах Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж Шуурхай.мн