fbpx Байтаг Богдын хилийн тулалдаан буюу бидний мартаж болохгүй түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 12 секунд

Байтаг Богдын хилийн тулалдаан буюу бидний мартаж болохгүй түүх

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын … дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв.

Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.Долдугаар сарын 8 болж үүр манхайн цайж байжээ. Хилчид сонор сэрэмжээ алдалгүй хоносны дүнд морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа.

Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ.Дайснууд винтов, пулёмотоос гадна их буугаар зэвсэглэсэн байв. Дээрэмчдийг ажиглахуйд манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарилан давшиж байжээ. Хилчид байлдагч Пэлжээг отряд, заставт мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтолгосон юм. Манай хилчид Бүдүүн, Нарийн Харгайтын голын хооронд байдаг гурван жижиг хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ гурван хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд түрүүч Б.Гиваан, пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг гаргажээ.Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа.

Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан “Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртох ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө “Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найдлага алдсангүй
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найдлага алдсангүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​