Дэлхийн хошой аварга С.Батцэцэг Дэлхийн цомын тэмцээнд жин өгсөн барилдана


ОХУ-ын Чувашийн БНУ-ын Чебоксар хотноо маргааш эхлэх Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Дэлхийн аварга П.Орхон болон ОУХМ Э.Сумъяа зэрэг олон шилдэг бөхчүүд очжээ. ОХУ-ын МАТЧ тв-ын сурвалжлагч нар Япон болон Монголын шигшээ багийг ГОЛ өрсөлдөгч багууд хэмээн онцолж байна.Тойргийн барилдаан манай цагаар 15 цагт. Манайхан эхлээд Украйнтай, дараа нь Азербайжантай, сүүлд нь БНХАУ-ын багтай барилдана.

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ:
48 кг: Буяндалайн Чимгээ (өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт)
53 кг: Ганбаатарын Отгонжаргал (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга)
60 кг: Энхбатын Гантуяа (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (2017 оны дэлхийн аварга)
69 кг: Соронзонболдын Батцэцэг ("Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, 2010, 2015 оны дэлхийн аварга)
75 кг: Очирбатын Насанбурмаа (2008, 2011, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт), Ган-Очирын Уртнасан

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ок · [202.179.26.226] · 2017/12/01

    амжилт охидууд аа,хөөрхөнүүд ээ