fbpx ХУУЛИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 43 секунд

ХУУЛИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

УИХ-ын 2017-2018 оны намрын чуулганаар батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанк өнөөдөр ёслол төгөлдөр хүлээн авлаа. Эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Их Хурлын  дарга М.Энхболд УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,  УИХ- ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Я. Содбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон бусад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж морин хуурын татлагаар эхлүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монголбанкнаас 2016 оноос эхлэн дунд хугацаанд хэрэгжүүлэхээр “Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг санаачилж, 2018 оныг банк санхүүгийн салбарын шинэчлэлийн жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг тавин хэрэгжүүлж эхлээд байгааг онцоллоо. Мөн тэрээр банк санхүүгийн салбарт сайн засаглал, оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгон, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх Монголбанкны санаачилгыг дэмжиж, хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулахад гар бие оролцсон нийт хүмүүст талархал илэрхийллээ.

Ийнхүү хүндэтгэлийн ёслолыг нээснээр УИХ-ын дарга М.Энхболд хуулийн эх бичвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд гардуулан өглөө.

Тэрээр эх бичвэрийг гардуулан өгөхдөө батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар тухайлан онцлоод, гагцхүү хуулийн хэрэгжилтийг чанд сахин мөрдөхийн тулд нягт нямбай, хариуцлагатай ажиллахыг хууль хэрэгжүүлэгч нараас хүссэн юм.

Монголбанк банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийт 10 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулахаас шинээр 1 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 хуулийн төслийг тус тус батлуулаад байна.

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​