Дэлхийн илбийн мастер, алдарт Морьтны гайхамшигт үзүүлбэрээс эхлээд ОХУ, Итали, Япон, АНУ, Герман, Монголын Шилдгийн шилдэг үзүүлбэрүүд үзэгч таныг нүд алдам, гайхамшигт циркийн ертөнцөөр аялуулхад бэлэн болжээ. Дэлхийн циркийг дэргэдээс нь үзхээр ирсэн хүүхэд багачууд, үзэгчид Монголын Үндэсний Циркийн гадна нэлээдгүй хөл хөдөлгөөнийг үүсгэжээ. Тоглолт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тоглолтийн нээлтийн тасалбарууд дуусч 26,27 ны өдрүүдэд тоглогдох цөөхөн билетүүд үлдээд байгаа гэнэ. Ямартай ч олон улсын циркийг үзэх үзэгчдийн хөл хөдөлгөөн Монголын үндэсний циркийн гадаа тасрахгүй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн