fbpx “ДҮНЖИНГАРАВ”-ЫН ҮЕЭР М.ЭНХБОЛД ХААНА БАЙСАН НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 50 секунд

“ДҮНЖИНГАРАВ”-ЫН ҮЕЭР М.ЭНХБОЛД ХААНА БАЙСАН НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

“Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд тун чиг баартай, барцадтай болж өнгөрлөө.

Арав гаруй хүүхэл бэртэж, нэг хүүхэд хүнд гэмтсэн байна. Уяачид түнжин хагарч, бие биеэ согтуу, солиотой, эрх мэдлээрээ далайлгалаа гэцгээж хэрэлдэв.

Мөн харанхуйд болсон уралдааны үеэр хүн малгүй хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнав. Ер нь бол хүний амь эрсдэлгүй өнгөрсөн нь л зол болжээ.

Засгийн газрын зөв­шөө­рөлгүй энэ урал­даа­ныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөвлөх, сайд асан П.Сэргэлэн нар зохион байгуулж, Ш.Лхам­сүрэн нь “…Соёолон мордоорой” гэж команд өгч байгаа бичлэг нь цахим сүлжээгээр цацагдав.

Явж явж энэ уралдаан уяачид даварч, улсын хууль гууль болсныг л харууллаа. Монгол даяар энэ явдлыг эсэргүүцлээ. Буруутныг олж шийтгэ­хээр Засгийн газар ажиллаад эхэллээ.

Энэ сацуу ММСУХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, УИХ-ын дарга М.Энх­болд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийв. Тэрээр “…Ми­ний бие гадаадад томи­лол­тоор ажиллаж бай­сан, “Дүнжингарав” урал­дааныг зохион байгуу­лахад оролцоогүй ч гэсэн Олон нийтийг бухим­дуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зо­хион байгуулсан комис­сын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

Цаашид дүрэм жур­мын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуц­лага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно” гэв.

Утга нь, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболд “Дүнжингарав-2018” урал­даан болдог өдөр Мон­голд байгаагүй, га­даг­шаа ниссэн байсан гэжээ.

Түүний мэдэгдлийг уншихул, эзгүйд нь дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөв­лөх П.Сэргэлэн хоёр л “Дүнжингарав” урал­даа­ныг “түнжин хага­рав” болгож орхисон бололтой юм.

Харанхуй шөнө морь уралдуулж, унаач хүүхдүүдийн амиар наадах шахсан тэр үйл явдлын үеэр үнэндээ М.Энхболд дарга үзэгдээгүй гэж байна. Гэхдээ тэрээр Монголдоо байсан тухай зарим хэвлэлд бичжээ.

Эндээс, УИХ-ын дарга М.Энхболд “Дүн­жингарав-2018” уралдаан болдог өдөр хаана байсан юм бол оо гэсэн асуулт гараад ирэв. Ийм асуулт төрсөн нь учиртай.

М.Энхболд бол УИХ-ын даргын хувиар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гишүүн нь байдаг юм.

Ердөө энэ гурван ал­бан тушаалтан багт­даг улсын тусгаар тогт­нол, аюулгүй байдлын амин сүнсийг атгаж суудаг хүмүүс гэсэн үг. Тэр утгаараа Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн гишүүн М.Энхболдын хаа­гуур явж, хэнтэй уулзаж, юу хийж яваа нь  М.Энх­болдын бус Монгол Ул­сын мэдэх хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  М.Энхболд гэдэг хүн улсын чухал алба хашиж, төрийн тус­гай хамгаалалтад Их тэн­гэрийн аманд амьдард­гийн хувьд жирийн иргэн бидний адилаар дуртай үедээ онгоцонд суугаад хаашаа ч хамаагүй нисчихэж болдоггүй. Хашиж байгаа албан тушаалынх нь эрх зүйн байдал энэ мэт “эрх чөлөө”-г нь хориглодог юм. Хэрвээ хилийн дээс алхахаар бол хэд хоногийн өмнө мэдээлэгдэж, хэвлэлийнхнийг дагуу­лаад сүйд болоод гарч өгдгийг та бид мэднэ.

Тийм болохоор ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболдын “Дүнжингарав-2018” урал­даан болдог өдөр гадаадад байсан гэдэгт эргэлзэх хэрэгтэй болж байгаа юм.

Тиймээс УИХ-ын Хэв­лэл мэдээллийн алба­наас “…УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 18 буюу “Дүнжин­гарав-2018” хурдан мори­ны уралдаан болдог өдөр гадаадад ажиллаж байсан гэсэн. Аль улс руу хэдийд нисээд, хэ­зээ ирсэн бэ “ гэдгийг тодруулахад “…2018 оны гуравдугаар сарын 16-19-нд БНТУ-д ажиллаад ирсэн” гэсэн хариултыг өгөв.

Энэ хариулт улам эр­гэл­зээтэй болоод ирэв. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд  2018 оны гуравдугаар сарын 9-12-нд БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Ис­маил Кахраманы урил­гаар тус улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхаж, Үндэсний Их Хурлын дарга Ис­маил Кахрамантай, бас Истанбул хотод тус ул­сын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзаад ирсэн. УИХ-ын даргын айлчлалын мэдээлэл цаг ту­хай бүрдээ УИХ-ын ал­бан ёсны www.parliament.mn сайтад нийтлэгдэж байсан юм.

Энэ бүхний эцэст хэлэ­хэд, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболд “Дүн­жингарав-2018” хур­дан морины уралдааны үеэр Монголд байсан уу, үгүй юу гэдэг ард тү­мэнд амин чухал хамаа­тай эд биш. Харин Мон­гол Улсын ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга М.Энхболд тэр өдөр хаа­гуур, юу хийж явсан нь Монголын төрийн хараа хя­нал­тын дор байх ёстой юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​