Нийгэмд авилга, хүчирхийлэлг гэх хар бараан зүйлсийн талаар мэдээлэл тасардаггүй.Тэгвэл далай дундах сувд гэмээр гайхалтай нэгэн эрхэмийн талаар сонордуулж байна. Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн Хар дэл гэдэг газар нутагладаг Л.Энх-Амгалан гуай одоогоос найман жилийн өмнө ишигтэй янгир услаж эхэлснээр одоо 80 гаруй янгир ямааг малаа хариулахын хажуугаар ус хужираар хангаж яг л өөрийн мал шигээ тойлдог болжээ.Янгир худгаас ховоо татаж услахад өөр хүнээс үргэдэг бөгөөд ганцхан байгаль хамгаалагчдаа дассан аж. Хавартаа идэш хоол нь холдоод усандаа ирэх нь багасдаг байна. Хониныхоо бэлчээрээр явж хэд нь төллөж байгаа эсэхийг ч харж ханддаг юм байна. Ямартай ч энэ сайхан эрхэмийг төр засаг маань хараасай билээ.
Эх сурвалж Шуурхай.мн