Өчигдөр буюу 03 сарын 22 ны өдөр хэсэг бөхчүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэрийн бичгийг МҮБХ ны удирдлагуудад хүргүүлэхээр Бөхийн өргөөнд очсон. Гэвч энэ үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж, дотогшоо нэвтрүүлэхгүй гэсэн багагүй үймээн гарсан байна.Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж өчигдөр ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцохдоо өнгөрсөн оны тавдугаар сард болсон ээлжит “Их Эе” их хурлыг хууль бус хуралдсан гэх мэдээлэл хийсэнтэй холбоотой ийнхүү асуудал үүсчээ. Х.Баянмөнх , Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан ээлжит "Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, УДШ-ийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдэж, баримтыг хүргүүлсэн билээ. Энэхүү хурлаар холбооны тэргүүнээр Л.Чинбатыг томилоод байсан юм. Монголын үндэсний бөхийн холбооноос “Их ЭЕ” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж Шуурхай.мн