Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Ази тивийн хошой аварга, Монгол Улсын Боксын Спортын ууган гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуягийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 3 сарын 06 наас 3 сарын 11 ний хооронд зохиогдсон. Тус тэмцээний үеэр эрдэнэт хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруудбал хоёр тамирчин рингэнд тулалдсан бөгөөд ялалт авсан Ховд аймгийн боксчин Т нь сандал руу яаран очиж, “Багш аа, миний толгой их өвдөж байна” гэж хэлэнгүүтээ ухаан алдсан байна. Энэ нь тэр хүүгийн хэлсэн сүүлчийн үг байв. Улмаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ухаан алдсан хүүд яаралтай арга хэмжээ авч, сэхээний тасагтаа 5-6 цаг эмчилгээ хийсэн аж. Ингээд нийслэлд авчирч Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн ч найм хоноод эмчилгээгээ дийлэлгүй нас барсан байна. Энэ бол боксын тэмцээний үеэр хүн нас барсан анхны тохиолдол биш юм. Учир юу вэ гэвэл энэ оны 1 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хүү рингэнд хүчтэй цохилтоос ухаан алдаж, гурав хоноод эмнэлэгийн орон дээр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иймэрхүү харамсалтай явдал ар араасаа болж байхад Монголын боксын холбоо, салбар хариуцсан яам тодорхой тайлбар өгөхгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж Шуурхай.мн