Ерөнхий сайд уяачдад хариуцлага тооцохыг үүрэг болгов


Шөнийн цагаар морь уралдуулж олон хүүхдиын амь насыг эрсдэлд оруулсан “Дүнжингарав 2018” уралдаантай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ.

Тодруулбал, 'Дүнжингарав 2018' морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Мөн бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан байна.

Тус уралдаан нь энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон хаврын бүсийн уралдаан оройн 21.00 цаг хүртэл үргэлжилж цахим ертөнцөд багагүй шуугиан тариад байгаа юм.

Мөн Засгийн газрын тогтоолоор 12 наснаас дээш хүүхдийг хурдан морь унуулахаар заасан атал Төв аймгийн уяач 11 настай хүүхдээр морь унуулж, уралдуулан, бэртээсэн болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [66.181.179.14] · 2018/03/23

    Уячидад бишээ.Цаад эзэдэд нь.Сайд нарт нь.


  • чимэг-очир · [202.21.98.34] · 2018/03/21

    үүрэг өгөөд л байдаг биелүүлж байна уу сайдаа


  • uyacn · [103.212.117.221] · 2018/03/21

    ERUNXII SAID XURELSUXIIN NER XUNDIIG OLON NIITIIN DUND UNAGAAX GESEN NEGEEXEN AJILGAA YABYADSAN GEXEES UUR YAX BE<<<<<<<< XARIUG NI DORIUXAN BARIAA> UYACHDIIN XOLBOOG TATAN buulgaj tend bugshsan PEKETUUDIIG zailuulaad morinii zutgelten erdemten sudlaach naraaraa udirduulbal zui togtol ni saixan bolnooo


  • Зочин · [122.201.21.125] · 2018/03/20

    Ерөнхий сайд аа, энэ даварсан уяачдад том даруулга хэрэгтэй байна шүү


  • Зочин · [64.119.27.84] · 2018/03/20

    Уяачидад хариуцлага тооцоо


  • зочин · [182.160.5.9] · 2018/03/20

    Уяачдад хариуцлага тооцоод яах вэ дээ. Холбоог удирдаж байгаа еронхийлогч дарганцаруудтай хариуцлага ярих хэрэгтэй биш уу. Энхтувшин шадар сайд болсоноос хойш эмх замбаараагуй байдал буурахгуй сахилга хариуцлага нэг л бишээ.Уулчдын амь нас одоо хуухдуудийн бэртэл гэмтэл гэх мэт....


  • Хнз · [182.160.35.250] · 2018/03/20

    Энэ бага асуудал биш.Өмнө нь яригдаад засардаггүй юм.Үүнийг хийж байгаа буруутан морин спортын холбооны ерөнхиылөгч. М.Энхболд мөн.Энэ хүн намын даргаас өгсөнөөс хойш өш хонзон өвөрлөж нэг хэсэг хүмүүсийг уруу татан сөргөлдөж баыгаа нь үнэн.Одоогийн НИТХ д болж байгаа асуудалч энэ нөхрийн байр сууриа хадгалах гэсэн муйхар аргатай холбоотой.Намын дарга гишүүдээ хариуцлагатай байлгах тал дээр амалсанаа хийхийг иргэд сонгогчид хрүлээж байнаа.