fbpx Ж.Дэлгэрсайхан: Улсын төсвийн тоо болгоны ард бодлого байх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 10 секунд

Ж.Дэлгэрсайхан: Улсын төсвийн тоо болгоны ард бодлого байх ёстой

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Ирэх оны улсын төсвийг халамжид илүү анхаарсан гэх шүүмжлэл байна. Таны бодлоор 2018 оны улсын төсөв ямар болсон гэж бодож байна вэ?

-Ирэх оны төсвийг ярихаасаа өмнө Монгол Улсын төсвийн эрхзүйн орчин, төсвийг өнөөг хүртэл баталж ирсэн практик ямар байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Бидний хувьд төсвийн эрхзүйн орчныг 2010 оноос хойш сайжруулахын тулд Төсвийн, Төсвийн тогтвортой байдлын, Төрийн удирдлагын тухай хууль гэх мэтийг санаачилж, эрхзүйн шинэчлэлийг харьцангуй боломжийн хийж чадсан. Эдгээр хуулинд төсвийг хэрхэн яаж хийх, төрийн удирдлагыг ямар байлгах, төсвийн хөрөнгө оруулалт хаашаа чиглэх талаар заасан байдаг.

Харамсалтай нь Монгол Улсын төсөв Төсвийн хуульд заасан, төсвийн талаарх макро эдийн засгийн онолын хүрээнд тодорхойлсон үндсэн зорилго руу хараахан хүрч чадахгүй байна. Төсөв хэт тэлсэн, замбараагүй болсон. Энэ байдал нь 2016 онд туйлдаа хүрч төсвийн сахилга бат, тэлэлт, зардал нь хэмжээ хязгаараа алдаж төсвийн алдагдал хамгийн дээд төвшин буюу 3.6 их наяд төгрөг болсон.

Энэ нөхцөл байдлыг одоо засахаар оролдож байна. Өнгөрсөн оны төсөв харьцангуй алдагдлыг бууруулсан төсөв болж, эдийн засгийн нөхцөл байдал таатай болсноос орлого нь давсан. Анх удаагаа төлөвлөсөн алдагдал батлагдсан төсвөөсөө алдагдал багатай бодит гүйцэтгэл гарахаар ийм төсөв байгаа. Энэ суурин дээр 2018 оны төсвийг хийсэн. Эерэг талыг нь харвал орлогын төвшингөө харьцангуй бодитой тооцоолсон. Төсвийн алдагдлыг бууруулж чадсан төсөв болсон.

Төсвийн баримт бичигт, төсвийн хүрээний мэдэгдэлд цаашид Монгол Улсын төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зорилт тавьж, үүнийгээ баталж чадсан нь давуу тал. Гэхдээ төсвийн хүрээнд нь том бодлогын шинэчлэлийг хийж чадаагүй. Нийгмийн халамжийн хувьд өмнөх Засгийн газрын барьсан төсвөөс илүү ергөн цар хүрээтэй болсон. Тэтгэвэр, тэтгэмж, “Цалинтай ээж" зэрэг- хөтөлбөрт илүү анхаарал хандуулсан байна. Энэ бол сайшаалтай зүйл биш.

Нийгмийн халамжийг бид аль болох зорилтот бүлэг рүүгээ хандуулах хэрэгтэй. Нийгмийн халамжийг урт хугацаандаа багасгах чиглэлтэй ийм төсөв байх нь зүйтэй байх. Өмнөх Засгийн газрын үед энэ чиглэлийг барьж байсан бол шинэ Засгийн газар нийгмийн халамж руугаа илүү анхаарч байна. Мэдээж, энэ нь тухайн Засгийн газрын зорилго, МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.

-“Том бодлогын төвшинд хүрч чадаагүй” гэж сая ярилаа. Үүнийг тодруулбал?

-Төсөв нь бодлогын чанартай байх, үндсэн зорилго руугаа чиглэх асуудлыг бид ойрын хугацаанд хийх нь зүйтэй. Гэтэл бидний өнөөгийн төсөв нь жилийн хугацаанд олох, үрэх мөнгөнийхөө хэмжээг харуулаад, Тогтвортой байдлын тухай хуулийн хэдэн заалтад баригдсан байна. Төсөв гэдэг чухам юуны төлөө батлагддаг юм. Ирэх оны төсөв улс эх орны нийгэм эдийн засагт ямар эерэг үр дагавар авч ирэх юм гэдгийг тусгасан агуулгын хувьд бодлогын шинж чанартай төсөв болж чадаагүй.

Төсвийн хүрээнд ерөөсөө л ирэх онд инфляцыг зорилтод 7-8 хувийн төвшинд барина, ДНБ-ний өсөлт 4.2 хувь байна гэсэн хоёр тоо л байгаа юм. Тэгээд төсвийн алдагдал гэсэн хэдхэн тоонд баригдсан төсөв сүүлийн жилүүдэд батлагдаж байна. Гэтэл төсөв нь яг үндсэн агуулгаараа нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай, төсвийн хөрөнгө оруулалт, бодлого нь эдийн засгийн таатай орныг бүрдүүлэхэд чиглэсэн байх ёстой. Энэ тухай хуулиндаа ч заасан байдаг.

Төсөв нь хэдэн тоо, мөнгө юм шиг харагдаад байгаа боловч төрийн үндсэн зорилгыг бүрдүүлэх арга механизм юм. Too болгоны ард зорилго, бодлого, үр дүн байх ёстой. Төсвийн цогц шинэчлэлийг хийхгүй бол бид болохгүй байна. Сүүлийн хэдэн жил төсөв гэдэг зүйлийг дураараа баталдаг алдагдал нь хэд ч байж болдог тогтолцоо л бий болчхоод байна. Тэгээд дээр нь төсвийг байнга тодотгох, төсвийн орлого, зардлын гүйцэтгэл батлагдсан хэмжээнээсээ ихээр зөрдөг гэх мэт дутагдал байнга давтагдаж ирсэн.

-Энэ байдал төсөвт боловсруулалт хийх хугацаа бага байснаас болов уу?

-Энэ нь зөвхөн 2018 оны төсвийг ярьж байгаа хэрэг биш өмнөх жилүүдийн төсөв ямар байсан тухай юм. Төсөв боловсруулах хугацаа бага байсан нь үнэн. Ирэх оны төсвийг ерөнхийдөө ажлын долоо хоногт л батлах шиг боллоо. Өмнөх Засгийн газрын өргөн барьсан төсвийг буцаан татаад шинэ төсөв өргөн барьсан. Ингэхдээ мэдээж нийгмийн халамжийн болон бусад зарим өөрчлөлтүүд оруулсан байна лээ. Мөн Төсвийн зөвлөл байгуулах гэх мэт бодлогын чанартай авууштай ганц хоёр зүйл байгаа. Цаг хугацаа давчуу байсан нь сая ярьсанчлан төсөв бодлогогүй батлагдахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Мөн энэ нь олон жилийн буруу бодлогоос улбаатай. Монгол Улсын төсөв 2009 оны хямралаас хойш ОУВС-гийн зөвлөмжийг дагаагүй, төсвийн хууль, эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзээгүй, төсвийн алдагдлаа хязгаарлаагүй. Төсөв нь ДНБ-ийхээ өсөлтөөс хурдацтай бөгөөд эдийн засгийн бодит боломжоосоо давсан хэмжээнд өсдөг. Гэтэл ингэж их хэмжээгээр төсвийн зардал, хөрөнгө оруулалт өссөний үр дагавар юу байгаа юм бэ. Хамгийн их мөнгө төсөвлөдөг боловсрол, эрүүл мэндийн салбар ямар байна вэ.

Монгол Улсын төрийн үйлчилгээний чанар сайн байгаа юу. Үүний үр дүнд нийгэм, эдийн засгийн ямар үр дагавар гарав. Эерэг үзүүлэлт байна уу гэх мэт олон асуулт хариулт нэхэж байна. Эдгээр зүйл өөрчлөгдөөгүй. Харин төсвийн зардал, хөрөнгө оруулалт л хамгийн ихээр өсөж байна. 2015, 2016 онд ядуурлын төвшин найман хувиар өсөж 29.6 хувь болсныг бид юугаар тайлбарлах юм бэ.

Төсөв тэлээд байдаг гэтэл нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар гарахгүй байгаа. Тиймээс цаашдаа төсвийн үр дүнг хянах, тооцох, хариуцлагын механизмыг бий болгох гэх мэт цогц шинэчлэлийг хийх ёстой. Энэ удаагийн төсөв их муу суурин дээр хийсэн учраас хараахан бодлогын төвшний төсөв болж чадаагүй. Мөн цаг алдалгүй хийх ёстой байсан зарим шинэчлэлүүдийг хийгээгүй. 

-Иргэний нийгмийн байгууллагаас төсвийг батлахдаа олон нийтийн оролцоог тусгах нь чухал гэдэг асуудлыг хөндөж байсан. Энэ нь хэр боломжтой байдаг вэ? 

-Төсвийг батлахдаа олон нийтийн оролцоог хангах талын асуудлыг урт хугацаанд хийх ёстой. Манай улсын хувьд тэгж хийх боломж багатай. Төсвийн зөвлөл байгуулна гэж яриад байгаа нь төсвийн шинэчлэл хийж байгаа нэг хэлбэр юм. Төсвийн зөвлөл нь ямар оролцоотой, статустай байхаас шалтгаалаад төсвийг хөндлөнгөөс нь үнэлэх, дүгнэх механизм бүрдэх болов уу.

Олон нийтийн зөв санал бодлыг тусгах боломж бий болох байх. Одоо бол зөвхөн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар л хөндлөнгийн хяналт хийж байна. Энэ нь хангалттай төвшинд байж чадаж байгаа эсэх, тухайн байгууллагад бүрэн агуулгын хувьд хянах эрх байгаа эсэх нь бас маргаантай.

-Төсвийн дараа мөнгөний бодлогын ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцсэн. Энэ үеэр банкуудад хэд хэдэн шинэчлэл хийхээр яригдаж байна. ОУВС-гаас манай банкуудад активын чанарын үнэлгээ хийж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. Урьдчилсан дүгнэлтээр зарим банкууд хангалтгүй байна гэсэн. Хангалтгүй банкуудыг төр авах нь зөв үү. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлыг ч ярьсан. Банкны өнөөгийн системийг та юу гэж хардаг вэ?

-ОУВС-д орсноор бид олон талын хязгаарлалтыг давах, цөөнгүй эрх эдлэх боломжтой болсон. Энэ хөтөлбөр бидэнд давуу, сул талыг адилхан бий болгож байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд давуу тал нь их байна гэж би хувьдаа үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх томоохон шинэчлэлүүдийн нэг нь банк, санхүүгийн салбарын эрхзүйн орчныг сайжруулах, чадавхжуулах асуудал юм.

Гэхдээ Монголын банкуудын хүрээнд хийж байгаа алхмуудаа хэт барууны төвшин, стандартыг барилгүйгээр Монголынхоо нөхцөлд тохирсон байдлаар шийдэх ёстой юм болов уу гэж харж байна. Энэ бол өмнөх бодлогуудын гол алдааны нэг байсан. Бид эрхзүйн орчиндоо ч, бодлогын төвшиндөө ч хэт гаднынхыг хуулбарласан, даган дуурайх гэсэн хандлагатай. Тэр нь манай нөхцөлд амжилттай болсон нь ховор. Тийм болохоор банкуудын активын чанарын үнэлгээг дэлхийн томоохон аудитын байгууллага хэт өндөр нөхцөлд хийж байгаа нь эрсдэл дагуулж байна.

Өнөөдөр манай банк санхүүгийн орчин улсдаа тохирсон зээлийн үйлчилгээ явуулдаг. Түүнийг гадны стандартаар шалгах нь зөв алхам мөн үү. Үүн дээр Монголбанкнаас тодорхой хэмжээний санаачилга гаргаж, улсынхаа нөхцөлд тохирсон зарим тохиролцоог хийж байгаа байх гэж найдаж байна. Банкуудын активын чанарын үнэлгээ хараахан гараагүй байгаа. Ирэх сарын 20 орчимд гарна гэж байсан.

Манай банк санхүүгийн байдал бидний төсөөлж байснаас хүндрэлтэй зүйл гарч болзошгүй. Энэ хүрээнд Монголбанкны мөнгөний бодпогод тодорхой болгоомжилсон зүйлс агуулагдсан байна. Эрсдэлтэй зүйл гарахыг үгүйсгэхгүй ч төр авах асуудал байж болохгүй. Аливаа болох болохгүй зүйлийг төр өөртөө аваад бурууг нь хүлээж, хариуцлага үүрээд яваад байсан өмнөх жишээнүүд бидэнд бий. Тэр үр дүнтэй байгаагүй. Нэг банк, хадгаламж зээлийн хоршоо дампуурахаар төр нь, хаацайлдаг ийм улс төрийн өнгө аястай шийдвэрийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй.

Хэрвээ банкууд хүндэрсэн юм бол түүнийг нь санхүүгийн зах зээлийн дүрэм журмаар, эдийн засгийн хуулиар яаж шийдэх ёстой юм түүгээр нь л шийдэх нь зүйтэй. Хэрвээ үнэхээр хүндэрсэн юм бол Төв банкны зүгээс дэмжлэг үзүүлж, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, цаашид тогтвортой тогтнох боломжийг нь олгох нь нэг гарц байж болно. Өнөөдрийн банкны систем сайн муу хэлүүлэн 27 жил санхүүгийн секторыг нуруундаа үүрч ирсэн. Миний хувьд боломжийн гэж хардаг. Болохгүй зүйл байгаа бол тэр нь өнөөгийн нийгмийн тусгал байх талтай.

-Харин зээлийн хүүг бууруулах талаар?

-Зээлийн хүү гэж чухам юу вэ гэдгийг бүрэн ухамсарлаж, зорилгыг ойлгож дуугардаг субъект ховор харагдаж байна. Яагаад зээлийн хүү өндөр байгаа юм бэ. Энэ банкны буруу юм уу. Эсвэл энэ нийгмийн буруу юм уу гэдгийн учир шалтгааныг нь олж байж зээлийн хүү бууруулах тухай ярих хэрэгтэй. Зээлийн хүү бууруулах нь зөв үү гэвэл би 100 хувь санал нийлнэ. Гэхдээ хүчээр буулгаж болох юм уу.

Өнөөдөр манай улсын зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь түрүүний ярьсан төсөв алдагдалтай, хариуцлагагүй, бодлого нь буруу байгаагийнх. Өнгөрсөн жилүүдэд бид эдийн засгийн сууриа бэхжүүлж, уул уурхайн салбартаа зөв бодлого баримталж чадсангүй. Уул уурхайгаас орж ирсэн болон гаднаас зээлж авсан мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Миний хувьд зээлийн хүү өндөр байгаагийн үндсэн шалтгаан нь макро эдийн засаг, нийгэм, улс төрийн суурь шалтгаантай байгаа юм. Банкуудаас хамаарах бага зэрэг хамаарал байхыг үгүйсгэхгүй.

Тийм болохоор бид зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллах ёстой. Үүнийг бууруулах ёстой гэж судлаач, улс төрчид гээд нийгмээрээ яриад байна. Их удаан ярилаа. Гэтэл буураагүй. Харин ингэж ярьсны ганц ач холбогдол нь хүмүүс зээлийн хүүг бууруулах ёстой юм байна гэдэг ойлголтой болж байгаа явдал юм. Өөр ямар ч гарсан өөрчлөлт, үр дүн алга.

Тэгэхээр бид зээлийн хүүг бууруулах талаар бүгдээрээ үндэсний хэмжээнд ажиллах юм бол тулгамдаад буй олон асуудлаа шийдэх боломжтой. Мэдээж төсөв, бодлого, төр нь зөв байж зээлийн хүү буурах юм. Нийгэм эдийн засгийн бодлогоо зөв болговол, иргэд нь ажилтай орлоготой болбол зээлийн хүү аяндаа буурна.

-Төсөв бол ингээд батлагдаад хэрэгжих нь тодорхой боллоо. Тэгвэл цаашид эдийн засгаа сайжруулахын тулд манай улс ямар бодлого баримтлах ёстой юм бол оо. ОУВС-д нэгдээд энэ журмаараа цаашид явах ёстой юм уу?

 -Ихэнх хүмүүс ОУВС-г сайнаар хүлээж авахгүй, шүүмжлэх тал байна. Тэгэхээр өнөөдөр бид бүх зүйлийн тухай ярихдаа “Яагаад бид өнөөдөр ийм байдалд хүрсэн бэ” гэдгээ харах хэрэгтэй. Бид “Яагаад ОУВС-д орсон бэ” гэдгээ харахаар түүнээс өөр арга зам бидэнд маш ховор болсон. Маш хүнд эдийн засагтаа болсон учраас л орох болсон. Маш хүнд эдийн засагтаа болсон учраас л орох болсон.

Би 2013 онд сэтгүүлчдийн асуултад “Манай улс ОУВС-д орох болоогүй” гэж хариулж байсан бол 2016 онд “Манай улс ОУВС-гийн хөтөлбөр авахаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ хугацаанд эдийн засаг асар хурдтай муудсан. Өрхийн орлого муудаж, экспорт, импорт багассан. Ингээд бид орохоос өөр аргагүйд хүрсэн. Энэ нь бидний алдаа. Өмнө нь 2009 оны хямралаас хойш гадаадын хөрөнгө оруулалт сэргэж, уул уурхайгаас их хэмжээний мөнгө орж байх тэр үед өөрсдөө төрийн төвшинд зөв бодлого баримталж чадсан бол ОУВС-д орохгүй байсан.

Монгол Улс эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал бол бидний сүүлийн арав гаруй жил хийсэн бодлогын алдааны уршиг. Харин одоо бидний эдийн засгаа сайжруулах хамгийн эхний алхам бол төрийн институцийн болон чадамжийн асуудлыг өөрчлөх. Энэ шинэчлэлийг хийхэд намуудын шинэчлэл хамгийн чухал үүрэгтэй. Намууд өөрөө зөв байх, намууд бодлогын төвшинд байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, эдийн засгаа сайжруулахын тулд төрийн шинэчлэл хийх ёстой юм.

Хэрвээ төр нь цомхон ухаалаг, чадварлаг, Монгол Улсын язгуур эрх ашиг хуулиа дээдэлсэн бодлогыг баримталж чаддаг байвал бусад зүйлийг засах нь дараагийн алхам. Түүний дараа бид Монгол Улсын хөгжлийн үндсэн загварыг тодорхойлох ёстой. Системийнхээ хүрээнд шинэчлэлийг бүрэн хийхгүйгээр бид мөнгөний бодлого, төсөв, ядуурлыг яриад ач холбогдол багатай. Гэхдээ ийм гээд ярихгүй орхих буруу байх. Гэхдээ хэрэгжих нь бага. Эдийн засаг, нийгмийг сайжруулах гол боломж нь төрийн төвшинд байдаг.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Д.ЦЭНДСҮРЭН: МОД ТАРИХ ЧИНЬ ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВАХТАЙ АДИЛ
Д.ЦЭНДСҮРЭН: МОД ТАРИХ ЧИНЬ ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВАХТАЙ АДИЛ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​