fbpx Х.Нямбаатар: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг биш, бүхэлд нь барьцаалсан юм шүү дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
26 минут 19 секунд

Х.Нямбаатар: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг биш, бүхэлд нь барьцаалсан юм шүү дээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалж “Жаст групп” зээл авсан, түүнээ төлөөгүйгээс “Эрдэнэт” өрөнд орж, хөрөнгөө хураалгах, битүүмжлүүлэх дээрээ тулсан талаарх мэдээлэл ойрын үед олон нийтийн анхаарлын төвд байна.

Энэ асуудалд нэлээд анхаарал хандуулан ажиллаж буй УИХ-ын гишүүдийн нэг нь та. Засгийн газарт асуулга тавьж, хариу авснаасаа хойш дахиж энэ талаар хөөцөлдөж, асууж сураглав уу?

-Уг нь 51, 49 хувь гэлгүй бүхэлд нь барьцаалсан юм шүү дээ. 49 хувийн асуудлыг ярихад л тэдний талынхан “51 хувь чинь барьцаанд байгаа” гээд байсан. Тэр нь яван явсаар сүүлдээ албан ёсоор 51 хувийг барьцаалсан мэт болоод явчихлаа. “Эрдэнэ үйлдвэр”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2007 онд Өмнөд Африкийн “Стандарт” банкинд баталгаа гарган өгч, “Жаст групп” 20 сая ам.доллар зээлснээр энэ луйврын эхлэл тавигдсан юм билээ. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Х.Наранхүү, санхүү эрхэлсэн захирлаар Помеченко нар ажиллаж байсан.

Эндээс эхлэн хөөж шалгах ёстой. Тэр үед ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс ч ийм шийдвэр гаргахад оролцсон. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. 2007 оны баталгаа жинхэнэ байсан, үүнээс хойших зээлийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн гэж “Жаст групп”-ийн захирал ч, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан хүмүүс ч хэлдэг.

Харамсалтай нь, Английн Арбитрын шүүхийн шат шатны шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэт үйлдвэр” 109 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлөх үүрэг хүлээлээ. Тэр ч бүү хэл, ганц гайгүй үйлдвэрийг маань хураах, битүүмжлэх шийдвэр гаргасан. Өдөр бүр хүү, алданги тооцогдож байгаа.

Хоног өнгөрөх тусам “Эрдэнэт үйлдвэр” хүнд байдалд орно. Бид олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд амьдарч байгаагийн хувьд нэгэнт гарсан энэ шийдвэрийг биелүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ хэн нэг хариуцлагагүй хүний учруулсан хохирлыг төр үүрэх ёсгүй. Юуны түрүүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийг санхүүгийн эрсдэлт байдлаас холдуулж, Арбитын шүүхээс тогтоосон өр төлбөрийг барагдуулах ёстой.

Хоёрдугаарт, буруутай хүнээс эд хөрөнгийг нь хураан, улсын орлого болгох замаар төрийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Бид “Жаст групп” зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр нээлттэй сонсгол зохион байгуулах санал хүргүүлсэн.

-“Жаст групп”-ийн авсан зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь гарцаагүй боллоо. Та бүхний ярьж байгаачлан буруутай хүний эд хөрөнгийг хурааж, төрийн хохирлыг барагдуулах боломж байгаа болов уу?

-“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү өөрийн нэр дээрх хөрөнгөө бусдад шилжүүлэх луйврыг өнгөрсөн жилүүдэд хийсэн гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын тун чухал байршлуудад байдаг шатахуун түгээх газруудаа бүгдийг нь МТ группэд, Олон овоотын тусгай зөвшөөрлийг Г.Алтангийн нэр дээр, “Мах маркет” үйлдвэрээ ч мөн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий.

-Бүхнийг тооцож, зохион байгуулжээ гэж харахаар юм.

-Тийм, бүхнийг тооцсон. Төрийг луйвардах ажлаа их эртнээс зохион байгуулалттай хийснийг харуулж байгаа. Гэтэл энэ хэрэг шүүхэд шилжээд таван жил болж байна. Үүнийг хууль хяналтын байгууллага яагаад удаашруулж байгаа юм бэ гэдгийг бид олон нийтийн анхааралд авчрахыг хүссэн.

-Лондоны Арбитрын шүүх гарын үсгийг хуурамч гэж үзээгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”, Засгийн газар энэ хэргийг хариуцах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгож болох уу?

-Английн шинжээч “Эрдэнэт үйлдвэр”-ийн баталгаатай холбоотой бүх баримтыг шинжилсэн. Гарын үсгийн заримыг нь хуурамч, заримыг нь жинхэнэ гэж үзсэн дүгнэлт байдаг юм билээ. Тухайн үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүс гарын үсэг зураагүй, Ш.Батхүү бүгдийг хуурамчаар хийсэн байлаа гэж бодоход “Би хуурамчаар хийсэн” гэж цээжээ дэлдээд байгаа нөхрийг яагаад өнөө болтол шийтгэхгүй байна вэ гэдэг л хамгийн сонирхолтой.

Тэр Ш.Батхүү гэгч тохуурхан дайжигнаж буй мэт Монголын төрийг давхар залилж байна шүү дээ. Энэ хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийг тавиад туучихсанаас гадна Монголын төмөр замыг барьцаалж луйвар хийсэн. Төрийн банкнаас бас хуурамч баталгаагаар 51 тэрбум төгрөг авах боллоо. Монголын цорын ганц төрийн мэдлийн банкнаас 51 тэрбум төгрөг авахаар гурван шатны шүүхийн шийдвэр гаргуулчихсан. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гээд байж байна. Энэ бүхэн хэрээс хэтэрлээ.

-Төрийн банкнаас мөнгө гаргуулах шийдвэрийг гурван шатны шүүх түүний талд гаргасан байхад луйвар гэж хэлж байгаа юм уу?

-”Хадгаламж” банк дампуурахад төр бүх эрсдэлийг нь үүрч, Төрийн банкинд нэгтгэсэн шүү дээ. Тэр үед эрх шилжүүлэхэд Ш.Батхүү нартай холбоотой ямар ч гэрээ хэлцэл байгаагүй. Гэтэл гэнэт Ш.Батхүү хуучин “Хадгаламж” банкны тамга, тэмдгийг ашиглаж, “Иргэн Эдуард Алтан гэдэг хүнээс 33 сая ам.доллар авсан, үүнийг “Хадгаламж” банк батлан даана” гэсэн баталгаа хийгээд гаргаад ирсэн.

Тэгээд одоо “Хадгаламж” банкны эрх Төрийн банкинд шилжсэн учраас Төрийн банкнаас энэ мөнгөө авна гээд сууж байна. Бид үүнийг зүгээр хараад сууж яавч чадахгүй. Банкны эрх хүлээн авагчийг эрх хүлээж авахад тийм зүйл огт байгаагүй хэрнээ хэзээ хойно гэнэт гарч ирнэ гэдэг байж болшгүй зүйл.

Хоёрдугаарт, шүүх засаглал хэний талд ажиллаад байна вэ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байна. Цалингийн дээдийг авч, халдашгүй дархан эрхээр хангагдаж суугаа эрхэм шүүгч нар эргээд монгол төрийнхөө эсрэг нулимсан илт хуурамч зүйлийг баталгаажуулж, шат шатны шийдвэрээ гаргаж буй нь байж болох зүйл мөн үү. Ийм шийдвэр гаргасан шүүгчийг Сахилгын хороо нь шалгаасай.

Ер нь эцсийн дүндээ шүүх засаглал хэн нэг улстөрчийн, эрх мэдэлтний гар, хөл болсон тохиолдол олон. Жирийн иргэдэд төрийн буулга хатуу, улсын өмч хөрөнгийг завшсан, луйвардсан өндөр дээд албан тушаалтнуудын толгойг илж, хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг, хэрэгсэхгүй болгодог. Үүнийгээ болиоч ээ гэж цаашдаа ч дуугарна.

-Ш.Батхүүг дарагдашгүй луйварчнаар тодруулаад байна л даа. Энэ бүх хэргийн буруутан нь нэр дээрээ ганц ч хөрөнгөгүй хүн болоод дуусах байх. Гэхдээ энэ бүх томоохон хэргийг зүгээр нэг бизнесмэн ганцаараа хийж чадах уу?

-Би бол их эргэлзэж байгаа. Энэ хэргүүдэд хэн хэн оролцсоныг нэн яаралтай шалгаж тогтоох ёстой.

-“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж буй талаар та бүхэн хэлсэн. Харин прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн мэдээлэл өгсөн.

Таны тооцож байгаагаар хэзээ дуусах вэ. Багцаа байгаа болоод л тэгж хэлсэн байх?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.10-т хөөн хэлэлцэх хугацааны тухай заасан. Түүгээр бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэлээд хүндэрч байгаа. Тиймээс үүнийг яаралтай шийдэх талаар УЕП ажил зохион байгуулж байгаа болов уу гэж найдъя.

-УИХ дахь Авлигын эсрэг бүлгэмийнхэн мартагдсан томоохон хэргүүдийг дэлгэнэ гэж байсан. Ямар хэргүүдийг дэлгэхээр төлөвлөж байгаа вэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ээр өрөө төлүүлэх гэж байгаа нь энэ мэт олон хэргийн ганц жишээ. Төрийн өмчийг зүй бусаар үрсэн, ашигласан, завшсан том улстөрчид хуулийн хариуцлагаас ангид оршоод байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх ёстой гэсэн зарчим алдагдаад удлаа. Энэ зарчмыг сэргээх асуудлыг бид цаашид үргэлжлүүлж тавина. Тэгэхгүй бол Монгол Улсад хэрэгжих дараа, дараагийн том төсөл, хөтөлбөрүүд яг л ийм эрсдэлтэй байдалд орно.

Төрийн хөрөнгөөр гараа баахан угаагаад, сонгуульд ялагдаж, албан тушаалаасаа буухаараа гадаадад зугаалж, амарч байгаад ирээд сонгогддог, албан тушаал авдаг тойрог бий болчихлоо шүү дээ. Хамгийн ойрын жишээ нь, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал байна. Монгол Улсад 3.5 их наяд төгрөгийн бодит хохирол учруулжээ гэдгийг ажлын хэсгүүд шалгаж, дүгнэчихээд байхад яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй, гадаадаар зугаалуулаад байгаа юм бэ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Ачит ихт” гэдэг үйлдвэр яагаад хэн нэгний хувийн өмч болчихсон юм бэ. Үүний цаана экс Ерөнхийлөгч байгаа гэж ярьдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг тэрбээр хөөцөлдөж авсан. УИХ-ын чуулганд орж ирээд “Хүний олон хүнээ барихгүй шүү” гэж бидэн рүү дайрч байсныг санаж байгаа биз. Яривал их юм бий. Энэ хүмүүс ингээд чөлөөтэй яваад байх ёстой юм уу. Тавантолгой өнөөдрийг хүртэл бизнесийн бүлэглэлийн өрсөлдөөнөөс болж гацчихаад байна.

Ийм бусармаг үйлдлүүдтэй энэ хаваржингаа тэмцэнэ. Энэ чиглэлээр лообий бүлэг байгуулна. Авлига, албан тушаалын хэрэг дээр их бага, хүний, өөрийн гэлгүй олон асуудал хөндөнө, нам дамнасан бүлэглэлтэй тэмцэнэ. Шүүх засаглалд ч асуудал их байна. Баталж өгсөн хууль, тогтоомжийг гажуудуулж ирлээ.

-“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хэргийн талаар баримталж буй танай бүлгэмийн байр суурь олон нийтэд их таалагдаж байгаа.

Та нарыг төрд нүүрлэсэн ялзралыг цэвэрлэх эхлэлийг тавьж магадгүй нь гэж итгэл хүлээлгэж байх шиг. Энэ нь та бүхэнд мэдрэгдэж байна уу?

-Олон нийтийн сүлжээгээр, тойрогтоо иргэдтэй уулзаж явахад ч хүмүүс “Туйлбартай, шударга ёсны төлөө шантралгүй тэмцээрэй” гэсэн захиас даалгавар өгч байгаа.

-Сайхан зүйл ярьж гарч ирээд албан тушаал аваад алга болсон хүн олон. Та хэдийг тэдний араас явчих вий гэж харамлах янзтай?

-Гайгүй байх аа. Бидэнд барьцаалагдсан эрх ашиг, сонирхол алга. Хүмүүсийг хамруулаад байдаг чөтгөрийн тойрогт нь орохгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна. Бидэнд өөр зорилго бий.

Би нэг түүх ярья. 2000-аад оны эхэн үед Германы Христосын ардчилсан намын санхүүжилттэй холбоотой булхай, луйвар, авлигын асуудал олон нийтэд дэлгэгдсэн. Тухайн үед Германы Канцлераар ажиллаж байсан Хельмуд Коль энэ асуудалд холбогдсон.

Үүнээс болж Коль огцорч, дараа үеийнх нь залуус улс төрийн тавцанд намаа эргүүлэн гаргаж ирэхийн төлөө, санхүүжилтээ ил тод, цэвэр тунгалаг болгохын тулд олон зүйл хийсэн. Түүний хүчээр Христосын ардчилсан нам 2005 оноос өнөөг хүртэл тасралтгүй 13 жил Германы эрх баригч гол хүчин болж байна. Бидний цаад зорилго бол ийм.

-Намаа цэвэрлэж авъя гэж үү?

-Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Мэдээж дээд үеийнхнийхээ төр барьж байгаа арга туршлагыг хүндлэлгүй яах вэ. Гэхдээ зарим хүн улс төр, бизнесийн бүлэглэлтэй хэт их холбоотой байгааг гаргаж тавья. АН-ын залуус ч гэсэн ингэж хөдлөөсэй, сөрөг хүчинд ч бас адилхан ийм давлагаа яваасай гэж хүсэж байна. Бид энэ цаг үеийнхээ эталон байх ёстой байхгүй юу. Түүнийгээ залуус ухаараасай.

-Та бүхнийг нам дотроо холбоо байгуулсан гэж сонссон. Үнэн үү?

-Нам дотроо “Дэвшилтэт холбоо” гэдэг холбоо байгуулаад, зорилго, чиглэлийнхээ дагуу тодорхой ажлууд төлөвлөөд явж байна. Холбоогоо саяхан байгуулсан. Удахгүй олон нийтэд албан ёсоор зарлана.

-Холбооны зорилго тань юу бол?

-Германд болсон шиг улс төрийн намууд цэвэршиж, тунгалагших үйл явц манайд гараасай. Намын санхүүжилтийг цэвэр тунгалаг болгоё, улс төр, бизнесийнхний гүн бат нөхөрлөлийг таслан зогсооё гэсэн зорилго тавьсан.

-Улс орны эрх ашиг гэж ярих ч хэрэггүй, намын эрх ашиг ч гэж байхаа больж. Бүхний дээр бүлэглэлийн эрх ашиг байна гэж бичиж байлаа?

-Яг зөв. Тийм л байна. Үүнийг эсэргүүцэх, тэмцэх, тэдний юу хийдгийг олон нийтэд илчлэх ажлыг дөрөвдүгээр сар гаргаад хийхээр төлөвлөсөн. Үүнд хэвлэл мэдээллийнхэн та бүхний дэм их чухал. Нам дамнасан бүлэглэл гэж бүгд л ярьдаг. Үүний цаана нам харгалзахгүй холбогдож, хууль бус зүйл хийдэг улс төр, бизнесийнхний олон том хүрээлэл үүсчихсэн. Хэн хэндээ барьцаатай болохоор нэгэндээ хариуцлага тооцож чаддаггүй.

-Та нарыг ингэж яриад эхлэхээр дуугүй болгох оролдлого хүний, өөрийн намын ах нараас тань гарч байна уу?

-Үгүй.

-Намаа цэвэрлэе гэхээр яалт ч үгүй ах нартайгаа тулгарах хэрэг гарна. Та нар тэдэнтэйгээ хайр найргүй дайтаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Шударга шаардлагаа тавиад явна. Манай нам харин ч бусад намыг бодвол харьцангуй шинэчлэгдэж байгаа. Сая УИХ-д сонгогдсон гишүүдийн 50 орчим хувь нь анх удаа сонгогдсон. Нөгөө намд бол 1990 онд, биднийг 11-12 настай байхад жагсаал цуглаан хийж байсан хэдэн ах маань л одоо болтол яваад байгаа шүү дээ. Зэвсгийн наймаа, тендерийн хэрэгт холбогдлоо. Тэгсэн хэрнээ байгаад л байна.

Үүнийг Барууны улс төрд системийн хямрал гэж нэрлэдэг. Улстөрчид 1-2 сонгуулийн эргэлтэд улс төрд ороод гарч байх ёстой. Тэгэхгүй бол систем нь бохирдож, хямардаг. Тэгэхээр аль аль намын залуус болж бүтэхгүй, бугшсан зүйлийг ил гаргаж тавих ёстой. Нам цэвэршиж байж нийгэм цэвэршинэ.

-Та нарыг намын даргатай тань холбож харах гээд байдаг. Хийж буй, цаашид хийхээр зорьсон ажлыг тань У.Хүрэлсүх дарга юу гэж байх юм?

-Бид энэ талаар Ерөнхий сайдтай ярилцаагүй. Бидэнд үүрэг чиглэл, даалгавар өгсөн юм огт байхгүй. УИХ-ын гишүүдэд хуулиар олгосон хэд хэдэн эрх бий шүү дээ. Тэр дагуу л асуулга тавьж, хариулт аваад, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. УИХ дахь Авлигын эсрэг бүлгэм, нам дээрх “Дэвшилтэт холбоо”-ныхоо зорилго, чиглэлийн хүрээнд цаашдын ажлаа өрнүүлээд явна.

-Өмнөх Засгийн газрыг огцруулахад та хэд нэлээд оройлж ажилласан. Албан тушаалд очих боломж байсан л байх даа.

-Засгийн газрыг огцруулахад бид гарын үсэг зурсан. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн. Тэгэхдээ бид одоо ярьж буй зүйлээ л ярьсан. Түүнээс биш албан тушаалд очихын төлөө яваагүй. Байнгын хорооны даргад өрсөлдөх боломж надад бүрэн байсан. Энэ асуудлаар дөрөөлж албан тушаалын төлөө яваагүй. Ер нь хүн өөрийгөө хэн бэ гэдгээ дүгнэх чадвартай байх хэрэгтэй.

УИХ-д дөнгөж сонгогдсон гишүүд эхлээд урдах ажлаа хийж, хууль санаачлах, төсөл боловсруулах, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, тойрог, орон нутагтайгаа эргэх холбоотой ажиллах гэх мэтээ сайн сурчих хэрэгтэй. Бид ямар нэг ажил, албан тушаалын төлөө тэгж яваагүй.

Харин хэвлэл мэдээллээр “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байна” гэж их зэвүүн, ёжтой мэдээлж байсан. Бид хоолонд орсон уу, үгүй юү гэдгийг одоо харж байгаа байлгүй. Урдах ажлаа л хийе. Надад дарга болох сонирхол огт алга.

-Намын нөхөд тань болон УИХ дахь 65 гишүүний үлдсэн хэсэг нь та хэдийн баримталж буй байр суурь, үйл ажиллагааг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүд уулзаж, Төрийн банкнаас 33 сая ам.доллар гаргуулах шийдвэрийг анхааралдаа авъя, үнэн мөнийг нь олохын төлөө хөөцөлдье гэж ярилцлаа. Та нар бод доо. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу 33 сая ам.доллар гаргаад өгөх юм бол Төрийн банк шууд дампуурна. Өөр ямар ч гарц байхгүй. Үүнийг хэн хүсээд байгаа юм бэ. Цаана нь хэн хэн байгаа юм бэ. Үүний төлөө дуу хоолойгоо гаргая гэж ярилцсан.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа гэв үү?

-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулийн хэрэгжилт ямар байна, хууль хэрэгжүүлэхэд элдэв хүндрэл учирч байна уу гэдгийг хэлэлцэх зорилгоор нийслэл, орон нутгийн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч болон хууль сахиулах бусад байгууллагын ажилтнууд, эрдэмтэн мэргэдийн төлөөллийг оролцуулсан улсын зөвлөгөөн санаачлан, зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнийг хийхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд буруу зөрүү ойлгож байгаа зүйлээ нэг мөр болгоё, үнэхээр засаж, залруулах, нэмэлт, өөрчлөлт оруулахаас аргагүй зүйл байвал түүнийгээ ч ярилцъя гэсэн зорилго тавьсан.

Дээрх хоёр хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг мэргэжлийн хуульчид гаргасан тул энэ дагуу зөвлөмж гаргаж, ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг ХЗДХЯ-ныхан боловсруулж, энэ хаврын чуулганаар өргөн барих байх.

Мөн зөвлөгөөний үеэр ярьсан асуудлууд, салбарынхны санал хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд танилцуулахын тулд Байнгын хороог хаврын чуулган эхлэхийг хүлээлгүй хуралдуулах хүсэлтийг даргадаа тавьсан.

-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжээд найман сар болж байна. Өнгөрсөн хугацаанд ямархуу үр дүн харагдав. Хууль хэрэгжүүлэх ажлыг гардан хийж буй хүмүүс ямар өөрчлөлт хийх санал гаргав?

-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр тодорхой эерэг үр дүнгүүд гарсан байна. Өмнө нь хорих ангиудад 7000-7500 хоригдол тогтмол хоригддог байсан юм. 2002-2017 он хүртэл Монголын төр дөрвөн удаа Өршөөлийн хууль гаргасан. Харин шинэ Эрүүгийн хууль үйлчилснээс хойш хорих ангиудад ял эдэлж буй хүний тоо 3000 гаруй болж буурлаа.

Цагдан хорих байрны ачаалал ч багассан байна. Энэ нь шинэ Эрүүгийн хууль шоронжуулах бодлогыг халж, үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорих явдлыг багасгасныг харуулж буй юм.

Бас эргэж харахаас аргагүй хэд хэдэн зүйл байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, ялын бодлогыг нь чангатгах, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хууль бусаар олж авсан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, гүтгэх, доромжлохыг эрүүгийн хэрэг болгох, танхайн гэмт хэргийг бие даасан бүлэг болгож, тусад нь томьёолох гэх мэт олон санал, санаачилга зөвлөгөөний үеэр гарсан. Эдгээрийг тусгасан төсөл ХЗДХЯ удахгүй өргөн барих байх.

Хөөн хэлэлцэх хугацааг талбиун тавьж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах гээд шүүх хурлаа хийлгэдэггүй явдал олон байгаа. Хэрэг хойшлуулж, хугацаа хождог захиалгын өмгөөлөгч нар ч бий болж. Эрүүгийн хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол санаа нь энэ. Мөн авлига, албан тушаалын хэргийн ял шийтгэлийн бодлогыг ч чангатгах шаардлагатай гэж үзсэн.

-Бас Зөрчлийн хуулийг эргэж харах, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар хүмүүс яриад байгаа.

-Энэ сарын сүүлчээр Зөрчлийн болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар 27 агентлагийн 11 мянган субъектийн төлөөллийг оролцуулсан улсын зөвлөгөөн зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгаа. Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх явцад зарим гажуудал, буруу зөрүү ойлголт гараад байх шиг. Үүнийгээ хэлэлцээд, алийг нь буруу зөрүү ойлгов, алийг нь өөрчлөхөөс аргагүй болов гэдгээ ярилцана.

-450 мянган төгрөг төлөөд 14 настай хүүхдийг хүчиндэж болохоор заалт Эрүүгийн хуульд Х.Нямбаатар оруулсан гээд баахан шуугилаа?

-Энэ бол цэвэр гүтгэлэг. Миний ярьж буй зүйл ашиг сонирхлыг нь хөндөөд байгаа хүмүүс намайг харлуулж, олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого. Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг буюу хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэх мэтийн тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэл 1960 оноос хойш, 1986, 1994, 2002, 2017 оны Эрүүгийн хуульд яг адилхан байгаа. Би ямар ч шинэ хэм хэмжээ санаачилж, оруулаагүй.

-Тэгээд юуг тэгж яриад байгаа юм бол?

-Тохиролцох, хүчиндэх гэж хоёр өөр гэмт хэрэг шүү дээ. Хүчиндэхэд нас хамаагүй. Хэдэн ч настай хүнийг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оруулсан бол хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болно. Тэр тусмаа 14-өөс доош насны хүүхэдтэй тохиролцох гэдэг ойлголт огт байхгүй. Хүчингийн хэрэг бүх насаар нь хорих ялтай хэвээр байгаа.

Харин 15-16 настай хүүхдийг уруу татаж ч юм уу, тохиролцож бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг. Үүнийг ч гэсэн болохгүй үйлдэл гээд хуулиар хориглож, нийтээр ёс зүйн хэм хэмжээ тогтоосон заалт 1960 оноос одоо хүртэл Эрүүгийн хуульд хадгалагдаад явж байгаа. О.Баасанхүү гэж сэтгэцийг нь шалгуулмаар нөхөр сенсаац тарих гэхдээ үүнийг мушгин гуйвуулж ярьсан.

Түүнийг нь хүмүүс legalinfo.mn рүү ч ороод үзчихгүйгээр тараагаад л ийм юм боллоо. Эрүүгийн хуулийн 12.1 дэх заалтыг хар л даа. Би өмнөх хуулиудад байгаагүй заалт өөрөө санаачлаад, хүчиндсэн тохиолдолд 450 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай болгочихсон бол УИХ-ын гишүүнээс татгалзъя. Наадах чинь 51-ийнхний хийж байгаа зориудын ажил.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа
Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​