Залруулга


Манай сайт нь 2017 оны 6 дугаар сард “Тусгаар тогтнолын хувьчлал 3,0 Ипотек хэмээх их бизнес” хэмээх нийтлэлийг бусад эх сурвалжаас авч өөрийн сайтад гаргахдаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлаагүй, редакцийн зүгээс анхаарч үзэлгүй нийтэлсний улмаас “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн нэр хүндэд халдан, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар учруулахуйц, олон нийтэд төөрөгдөл өгөх, ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэндээ хүлцэл өчиж, энэхүү залруулгыг гаргаж байна.

“МИК ОССК” ХХК нь 2006 онд байгуулагдсанаас хойш Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн зах зээлийн бүтцийг шинэ шатанд гаргах, олон улсын чиг хандлагатай уялдуулан өргөжүүлэх зорилготой ажилладаг байгууллага юм байна.
Иргэдийн орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр МИК-ээс гаргасан үнэт цаас болох ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) -ын үр шимээр нийт 90 гаруй мянга гаруй айл өрх зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж, шинээр орон сууцтай болж, ахуй амьдралаа сайжруулаад байгааг бид анзааралгүй олон нийтэд ташаа мэдээлэл хүргэжээ.

МИК-ийн үйл ажиллагаа бүхэлдээ орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл болох урт хугацааны үнэт цаасны зах зээлийн эхлэлийг тавьж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, бонд эзэмшигч нарын өмчлөлд буй үнэт цаасны төлбөрийг цаг хугацаанд нь найдвартай төлөх тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиладагаараа онцлог бөгөөд энэ утгаараа тус байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бид мэдээгүйн улмаас үнэнд нийцээгүй  нийтлэл түгээжээ.

Бидний зүгээс цаашид “МИК ОССК” ХХК-тай холбоотой мэдээ, мэдээлэл түгээхдээ эх сурвалжаа нягтлан бодит байдалд нийцсэн эсэхэд анхаарч ажиллана гэдгээ энэхүү залруулгаараа мэдэгдэж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [172.88.98.3] · 2017/11/30

    olon zalyychyydiig ipotekiin zeeleer bair oron suutstai bolgoson n unen gehdee bank zeeliin huugee ehlej abch undsen zeelees n baga mungu hasagdaj baigaagaas zaluuchuud 20-30 jiliin zeeliin urund orj baigaag anhaarahgi bol bolohgi. Ehleed Undsen zeelees n hasah zamaar huug buuruulbal huu baga mun zeeliin hugatsaa ch bagasan Odoo bolohoor awsan zeelteigee ijil huu tulj baina shuu dee !!!!!!!!!!!!!!!!!!!