fbpx Х.Баттулгын гэх “хонгил”-ыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар илчиллээ, өөр юу хэрэгтэй гэж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 7 секунд

Х.Баттулгын гэх “хонгил”-ыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар илчиллээ, өөр юу хэрэгтэй гэж

Нийгмийн уур амьсгал дөрвөн жилийн өмнө шударга ёс ярьж гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг чиглэлээ. Өчигдөр төрийн ордны гадна олон мянган иргэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж жагсав. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон нэр бүхий шүүгч нарт хариуцлага хүлээлгэхийг түүнээс шаардсан юм. Тэдгээрийн дотор бусдаас авлига авч, хэрэг шийдвэрлэсэн байх магадлалтай шүүх, хууль хяналтын байгууллагуудын ажилтнууд багтсан. Үүгээр тогтохгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны үнэмлэхтэй, өмгөөлөгч гэх этгээд, Ерөнхийлөгч Х.Баттулгын харьяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд их хэмжээний мөнгөний дуулианд удаа дараа холбогдоод байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр үйл явдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Гансүхэд хариуцлага тооцуулах шаардлагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн ч шийдэгдээгүй. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ “Үнэхээр Б.Баасанцогт гэдэг хүн шүүн таслах ажил, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, бусад шүүхийн процесст оролцсон нь тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүн дээр Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэдэг урьдчилсан нөхцөл байдал яригдаж байгаа. Тэгвэл А.Гансүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу, үгүй юу гэдгийг хөндөнө” гэж байв. Тэгвэл эдгээр асуудал олон нийтийн эгдүүцлийг хүргэж, онцгой дэглэмийн үед жагсаал хийхэд хүргэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагууд төдийгүй шүүх засаглал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудал эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүрэн замхраад байгаа. Сүүлдээ хүссэн хүнээ яллаж, шийтгэн дарамталдаг зэрэг бүх юмны эцсийн захиалагчийн талаар ил цагаан ярилцдаг боллоо. Айж гайхах хүн ч олширсон. Энэ удаад АН-ын албан ёсны дарга гэгдэж буй С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх “хонгил”-ын хохирогчоор тодорсноо өчигдөр зарлав. Тэрбээр Х.Баттулгын захиалгаар хууль хяналтын байгууллага өөрт нь хэрхэн хэрэг үүсгэж байгаа талаар баримт дэлгэхдээ “Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, АН-ын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн” гэлээ.

Үүний өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг байхад удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн. Авлигатай тэмцэх газар нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж мэдэгдсэн.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд болон улс төрийн голлох хоёр хүчний дарга нар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх таалаагүй хүнээ ялладаг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг хамарсан “хонгил” нэгэнт бий болсныг илчиллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурорын байгууллагын томилгоог хийсэн хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шоронд хилсээр хоригдоод, саяхан суллагдсан. Одоо Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй бүхэл бүтэн тэрслэгч анги шоронд хоригдож байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөрчилдсөний төлөө яллагдагчаар татсан хэмээн гадаадаас мэдээлж суугаа. Тэрбээр “Х.Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байна. Энэ бүхэн юуны төлөө юм бэ. Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу. Ямар олон хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь. Чиний үед Ардчилсан Үндсэн хуулийн доор анхны улс төрийн хоригдлууд бий боллоо. Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм. Ямар бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин санал болгов оо. Баахан хууль өөрчилж Хүслийн хонгилынхоо эзэн болсноос өөрөөр чи яг юу шийдэв” хэмээсэн. Энэ мэт олон үйл явдлыг “1937 оны их хэлмэгдүүлэлт эргэн ирлээ” хэмээн дүгнэсэн хүн олон. Одоо УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн арга хэмжээ авахад өөр ямар шалтгаан хэрэгтэй гэж.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ХХААХҮЯ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 11000 ТОНН МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЭД БАЙНА
ХХААХҮЯ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 11000 ТОНН МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЭД БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​