fbpx “Докторант Я.Төмөрбаатарын үгийг сонсоод ухаан алдах дөхсөн шүү”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 12 секунд

“Докторант Я.Төмөрбаатарын үгийг сонсоод ухаан алдах дөхсөн шүү”

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар докторын зэргийг ингэж хамгаалжээ-

МУИС нь бүрэлдэхүүн таван сургууль, орон нутаг дахь харьяаллын хоёр сургууль, үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын төвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм.

Энэ бол МУИС-ийн тодорхойлолт.

Товчхондоо, МУИС бол Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв гэж байгаа юм.

Тэгвэл улсын маань эрдмийн томоохон төв болох МУИС-ийг хэн удирддаг вэ. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар гэж хэн бэ гэдгийг бид анхаарах хэрэгтэй юм шиг байна. Үүнийг бичигч миний бие энд Я.Төмөрбаатар захирлыг ийм мөнгө идсэн, тийм хөрөнгө завшсан гэх гэсэнгүй.  

Харин 12 жилийн өмнө хамгаалсан докторын зэргийнх нь “намтар”-ыг хүүрнэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэн хэн ч боловсролыг хичээл зүтгэлээр олж авч, түүнийг гэрчлэх дипломыг чин шударгаар өвөртлөх ёстой. Тэр тусмаа МУИС-ийн захирал хүний бакалавр, магистр, докторын зэрэг дэв нь үлгэр жишээч байх учиртай юм.

Тиймээс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарын докторын диплом хэр зэрэг үнэ цэнэтэй вэ гэдгийг ярих гээд байгаа хэрэг.

2005 оны дөрөвдүгээр сарын 29-нд МУИС-ийн дэргэдэх Улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаанаар докторант Я.Төмөрбаатар докторын зэрэг хамгаалах байв. Гэвч хамгаалсангүй. Учир нь тус зөвлөлийн гишvvн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж санал гарган докторын зэрэг хамгаалах явцыг нь зогсоосон байна.

Доктор, профессор Н.Лүндэндорж өдгөө Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажилладаг юм.

Тэрээр 2005 оны тавдугаар сарын 2-ны өдөр Өдрийн сонинд энэ талаараа ярьжээ.

Түүний ярилцлага “Хуулан бичигчид докторын зэрэг олгодоггүй” гарчигтай нийтлэгдсэн байгаа юм.

Н.Лүндэндорж ярилцлагадаа “...Сая болж өнгөрсөн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан дээр миний хүсэлтээр хоёр хүний докторын зэрэг хамгаалах ажил зогссон. Эрдмийн ажлын чанар хүнээсээ хамаараад янз бүр байдаг. Би түүнийг мэднэ. Гэхдээ хэлэлцэх болсго алхсан байх ёстой. Саяын хоёр ажил арай нэг болмооргүй байсан учраас шинжлэх ухааны эрх ашиг, эрдэмтэн хүний ёс зүйг бодоод асуудал тавьсан. Тэд тухайн чиглэлээр мэргэшээгүй, бүтээлгүй, судалгааны ажилд баримталсан онол арга зүй нь буруу. Сэдэв агуулга илт зөрүүтэй. Хийсэн дүгнэлт алдаатай. Диссертацид тавьдаг хэлбэрийн шаардлага хангаагүй. Зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдсан зүйл илэрсэн. Жишээ нь, төрийн эрх мэдэл гэдэг сэдвийн хүрээнд төрийн удирдлагын хэлбэрийг авч үзсэн байгаа юм. Уул нь үүнийг ахлах ангийн сурагчид мэддэг асуудал л даа.

“...Миний диссертацийн сэдвийг танай эрдмийн зөвлөл ингэж өөрчилсөн” гэж докторант Я.Төмөрбаатар надад хураангуйгаа өгөх үеэр хэлэхийг сонсоод би ухаан алдах дөхсөн шүү. Гэхдээ зарим гишүүн “...Ингэж сольж болохгүй” гэж бас хэлж байсан гэсэн.

Ийм байж болохгүй. Урьдчилсан хамгаалалтын хурал болохыг надад зарлаагvй. Би уул нь тэр үеэр ажил дээрээ байсан л даа. Боловсролын их сургуулийн хоёр докторант. Нэг нь Я.Төмөрбаатар, хаа ажилладгийг мэдэхгүй. Нөгөө нь Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын албаны ажилтан Д.Ганбат гэдэг.

Эрдмийн зэрэг горилсон ажлыг өмнө нь олон шатаар шүүн хэлэлцдэг ёстой. Удирдагчид муу удирдсан. Урьдчилсан хамгаалалтын хурал, тэнхмийн хэлэлцүүлэг маш хариуцлагагүй хийсний үр уршиг л даа. Эрдмийн ажлыг хэлэлцдэг журмаар нь хийх ёстой. Шат шатандаа хэлэлцсэн бол ийм юм хаанаас болохов. Өөр юманд найдсаны улмаас хүнийг баллаж байгаа хэрэг. Я.Төмөрбаатарын удирдагч  Г.Чулуунбаатар, доктор Мандах, Д.Ганбатын удирдагч доктор Ц.Ганболд, Цэенбазар нар байсан.
Эрдмийн зөвлөлийн гишүүд тэр үед тун хүнд байсан. Зарим эрдэмтний нэрийг хэлээд яахав. “...Бид ч хуулдаг, биднээс хүмүүс хуулдаг, хамгаалуулчихъя” гэж зүтгэж байсан шүү. Би үнэхээр гайхсан. Ер нь хуулан бичигчид докторын зэрэг олгодоггvй. Зарим нь намайг буруутгаж “...Шүүхээр асуудлаа тавина биз, ажлаа хэлэлцээд хамгаалуулъя” гэж хэлж үзэж байна лээ.

Манай зөвлөлд 17 хүн бий. Д.Содномгомбо, Н.Содном, А.Цанжид, Ч.Дашдаваа, С.Базарпүрэв, Ц.Ганболд, А.Юндэндорж, Мандах, Д.Ганбат, Х.Цолмон, Довчин, Г.Чулуунбаатар, Алзахгvй, Эрдэнэчимэг, Болд-Эрдэнэ заримыг санахгvй байна. Энэ хуралдаанд Юндэндорж доктор, Д.Ганбат нар ирээгүй. Бусад нь байсан.
Докторын зэрэг хамгаалуулах журамд зааснаар зохиогчийн эрх зөрчсөн ажлыг хэлэлцэж хамгаалуулж болохгүй. Анхан шатны нэгжид буцаах ёстой. Гэтэл манай зөвлөл “Хэлэлцье” гээд байсан нь тун харамсалтай” гэж ярьсан байдаг.

Энэхүү ярицлагыг http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=10995 линкээр орж бүрэн эхээр нь унших боломжтой.

Үүнээс нэг жилийн дараа буюу 2006 онд Я.Төмөрбаатар дээрх сэдвээрээ зэрэг эрдмийн зэрэг хамгаалж, Улс төрийн шинжлэх ухааны доктор болсон байгаа юм. Ингэж докторант Я.Төмөрбаатар нь доктор, профессор Н.Лүндэндоржийн хэлсэнчлэн тухайн чиглэлээр мэргэшээгүй, бүтээлгүй, судалгааны ажилд баримталсан онол арга зүй нь буруу, сэдэв агуулга илт зөрүүтэй, хийсэн дүгнэлт алдаатай, диссертацид тавьдаг хэлбэрийн шаардлага хангаагүй, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдсан ч доктор болж чаджээ гэсэн үг.

Доктор Я.Төмөрбаатар одоо МУИС-ийн захирал. МУИС бол үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын төвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв гэдгийг энэ бичвэрийн эхэнд хэлсэн.

Тэгэхээр Монгол Улсын эрдмийн төв болсон МУИС-ийг  эрдмийн зэрэг цолыг ингэж үздэг, ийм маягаар хүртдэг хүн удирдаж байна гэж доктор, профессор Н.Лүндэндорж хэлсэн байгаа юм. Ийм хүн МУИС-ийн захирлаар ажиллаж л байг уу?

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

	 		 Олимпын аваргаасаа мөнгө харамласан дарга нар
Олимпын аваргаасаа мөнгө харамласан дарга нар
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​