Х.Нямбаатар: Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дуусах гэж байна


УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан "Жаст" групийн хэрэгтэй холбоотой мэдээллийг ил болгох зорилгоор Ерөнхий сайдад асуулт тавьсан. Засгийн газар тэдний асуултын хариуг өнгөрсөн баасан гаригт өгсөн юм. Энэхүү асуултын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2013 онд үүсэн энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй удаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа юм байна" гэлээ. Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүү "Энэ асуудлаар хамгийн анх 2013 онд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2015 оноос хойш АТГ руу шилжсэн. Гэвч 2013 оноос хойш энэ хэрэг юу болж байгаа тухай огт мэдээлээгүй. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд ямар зорилгоор энэ хэргийг нуун дарагдуулав гэдгээр ЦЕГ, АТГ, Прокуророос тайлбар авах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс бид мэдээллийг илүү тод болгох үүднээс хууль хяналтын байгууллагад хандана. Түүнээс гадна энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ" гэв.   


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Эх орондоо хайртай нэгэн · [183.177.98.238] · 2018/02/28

    ЭНэ 3 гишүүнийг хамгаалалтанд аваарай. МАН,АН-ын хуучин шуналтай нөхөд муу юм хийнэ шүү?


  • зочин · [183.177.98.238] · 2018/02/28

    Хөөн хэлэлцэх хугацааг бүү дуусга. Санаатайгаар анх хөөн хэлэлцэх хугацааг хууль бус эхэлсэн бол санаатайгаар хөөн хэлэлцэх хугацааг бүү дуусга.одоо барьж хорь. Ганзоригийг.МАН-ынхан урдуур бүү гүйгээрэй. МАН-ынхан та нарт ард түмэн ял тулгах цаг байгаа шүү? АН-ынхан ч гэсэн урдуур орохгүй байгаа. 2020 оны сонгуулиар МАН,АН-ын хуучин гишүүдээсээ салж санаа амрах юм сан.АРД ТҮМЭН МИНЬ%


  • зочин · [202.179.25.251] · 2018/02/27

    уг нь Хэрэг хуучирдаггүй ээ л гэдэгсэн дээ,