Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд манайхаас дасгалжуулагч Нанзадмаагийн Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар өрсөлдөв.
Өчигдөр тэмцээний шигшээ тулаан болоход Э.Цэндбаатар Казахстаны АНУ-ын тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин түүнтэй хамт Софигийн рингэнд эх орноо төлөөлөн тулалдсан Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх даваанд Унгарын боксчинд ялагдсан байна.