Бид бүхний сайн мэдэх МУ-ын ЭХ ҮРСИЙН ЭЛЧ дуучин Ноён БОНДГОР " Монгол дээл аян" санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Тэрээр сар шинийн баярыг тохиолдуулан нийт 21 ээжид баярын гоёл болгож "МОНГОЛ ДЭЭЛ" бэлэглэсэн байна. Түүний энэхүү үйл хэрэгт хамтран Дуучин Ука болон "ТЭСО"групп ", "ТҮМЭН ТОРГО" ХХК , "ХОС БИЛГҮҮН ЗУЛ" ХХК, "ДИШИЙ ХОРШОО" ХХК-ны хамт олон ажилласан бөгөөд цааш цаашдаа ч энэхүү аяныг үргэлжлүүлэх чинхүү хүсэлтэй байгаа ажээ.