fbpx Сайд Д.Цогтбаатар Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 31 секунд

Сайд Д.Цогтбаатар Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нээс Япон Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзаж ярилцлаа.

Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Албан ёсны яриа хэлэлцээний үеэр сайд Д.Цогтбаатар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж,  улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ярилцлаа.

ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ХАВРААС МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ НЭМҮҮ ӨРТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд болон Японы ХАЁТ-ийн хүрээнд олон чухал дэмжлэг үзүүлж байгаа билээ. Японы Засгийн газар ирэх хавраас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг Сайд Т.Коно мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” –ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлт тавив.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нэн ач холбогдол бүхий ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хоёр улсын Хөдөлмөрийн асуудал хариуцсан яам хооронд байгуулаад буй “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг тууштай хэрэгжүүлэхээ талууд нотлов.

Сайд Д.Цогтбаатар хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцлийг одооноос бүрдүүлж ажиллахын чухлыг тэмдэглэж, талууд иргэд зорчих нөхцлийг  хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болов.

Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид улам бүр нягт хамтран ажиллахаар тогтов.

УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ БАЙГААГАА НОТЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлалын гол зорилго хоёр улсын өндөр түвшний улс төрийн харилцаанд түшиглэн эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа ЖДҮ-ийг дэмжиж Монголын экспортыг Японы зах зээлд гаргах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Сайд Д.Цогтбаатар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко-той уулзахдаа хоёр орны худалдаанд Монголын экспортын эзлэх жинг өсгөх, ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллах нь чухал байгааг илэрхийлэв. Х.Сэко үүнийг бүрэн дэмжиж ажиллахаа нотоллоо. Талууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Монголын тал ЭЗТХ-ийн Хамтарсан Хорооны үйл ажиллагааг идэвхжүүлж, энэхүү хэлэлцээрийн “Хамтын ажиллагаа”-ны бүлэгт дурдагдсан заалтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч өгөхийг хүсэв. Японы тал энэ чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч Т.Маэда хоёр улсын ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр японы тал ХАЁТ-ийн асуудлаар зөвлөлддөг хоёр талын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 3 дугаар сард зохион байгуулахад ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Талууд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг аль болох хурдан ашиглалтад оруулахын төлөө байгаагаа нотлов.

Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэв. Уулзалтад хоёр талаас 200 орчим компанийн төлөөлөл оролцож, Монголын компаниуд Японы зах зээлд гаргах сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ өргөн сурталчилж, танилцуулав.

ЖҮДО БӨХИЙН БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ СОЛИЛЦОХ ЗЭРЭГ ТОДОРХОЙ АСУУДЛААР ЯПОНЫ ТАЛААС ДЭМЖЛЭГ АВАВ

Сайд Д.Цогтбаатар соёл, олон нийт, спортын солилцоогоор дамжуулан монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар японы байгууллага, хүмүүстэй идэвхтэй ярилцаж, санал солилцов. Энэ хүрээнд тэрээр Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, Токиогийн Олимпийн үеэр нягт хамтран ажиллахаар ярилцав.

Гадаад харилцааны сайд Т.Коно-той хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр мөн ярилцаж, энэ хүрээнд Жүдо бөхийн багш дасгалжуулагчдыг солилцох зэрэг тодорхой асуудлаар японы талаас дэмжлэг авав.

Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монголын Соёлын элч нартай уулзав. Япон Улсад Сүмо бөхийн Их Аварга Даваажаргал, алдарт дуучин Яширо Аки нарын 7 соёлын элч үйл ажиллагаа явуулж байна. Соёлын элч нар урлаг, дуу хөгжим, уран зураг, соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан Монгол орныг Японд хэрхэн таниулан сурталчилж байгаа талаар Сайд Д.Цогтбаатарт танилцуулав.

Гадаад харилцааны сайдын айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.

Эх сурвалж: ГХЯ

Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр цаначиндаа бугуйн цаг бэлэглэв
Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр цаначиндаа бугуйн цаг бэлэглэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​