Б.Наранхүү чуулган тасалсан үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийг тэргүүлж" байна
2018/02/22
Монгол улсын УИХ өнгөрсөн намрын чуулганыхаа ажлыг дүгнэж байна. Намрын чуулганы хуралдаан 39 удаа болж.
Эдгээр чуулганаас УИХ-ын гишүүн Б.Наранхүү 34 удаагийнхад нь суугаагүй байна. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 нь ямар ч шалтгаангүй тасалжээ.
Түүний энэ үзүүлэлт нөгөө "бүх цаг үеийн тэргүүн үзүүлэлт" гэгч л болж /Сагсан болон хөлбөмбөгт олон гоол, дамжуулалт, хаалт хийсэн тамирчдыг ийн шалгаруулдаг/.
Тэгвэл Дундговь аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон Б.Наранхүүгийн хувьд чуулган таслалтаараа бүх цаг үеийг тэргүүлж байгаа гэсэн үг. Түүнээс өмнө 2004-2008 онд УИХ-д сууж байсан "Симба" Ц.Батаа нэг иймэрхүү үзүүлэлттэй байсан байх.
Мөн 1996-2000 онд АХЭ-ийн нэгэн гишүүн ажлынхаа чөлөө заваар УИХ-ын чуулгандаа сууж байна гэж гайхуулж байсан юмдаг.
Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын чуулганд хүрэлцэн ирэхдээ Засгийн газар огцрох, томилогдох, Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох, эсэх гэх мэтэд л суусан.
Уг нь түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй хэмээх үндэслэлээр эргүүлэн татуулахаар хуульч 3 залуу Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг шийдэхдээ Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлгүй хэмээн үзсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг уг нь 9 гишүүнтэй ч Б.Наранхүүг бүлгийнхээ хуралд морилохыг харсан хүн ховор гэх.
Харин Б.Наранхүү болон түүн шиг чуулгандаа сууж үндсэн ажлаа хийдэггүй нөхдүүдийг эргүүлэн татаж байх боломжтой болохоор УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хүлээлт ч байгаа юм.
И.Болд
Энэ мэдээ таалагдаж байвал:

Сэтгэгдэл 11
-
Насаараа ажил хийж үзээгүй хор найруулж мөнгө төгрөг олоод сурчихсан хүн яаж 8 цаг сандал дээр сууж, хууль дүрэм уншиж, уншсанаараа хүнтэй мэтгэлцэж чадах вэ дээ. Удаан суухаар бөгс нь өвдөөд,хууль судална гэхээр толгой нь өвдөөд, байгаа биз
-
songoh songohgvi baih ni manai aimagiin erh ajil hiisen hiigeegvi bvh hund altan gadas ugnu manai ah em taria damalj zaraad altan gadas awsan goedoo goe
-
УИХ-ын гишүүд болон төрийн алба хашиж байгаа хүмүүст үнэндээ Сэтгэл л дутаад байна.Тэдэнд улс орноо,ард түмнээ гэсэн сэтгэл алга.Зарим нь улиг болтлоо л гишүүн нэр зүүж явлаа ш дээ. 3хан сая хүнтэй,60 сая малтай,өргөн уудам газар нутагтай,эрдэс баялагтай улс шүү дээ.ИХ Хуралд сонгогдоод л өөрт ашигтай ямар идэж ууж болох бүх бололцоо байна түүнийг л ашигладаг.Одоогийн удирдах албанд ажиллаж байгаа хүмүүст СЭТГЭЛ гэдэг зүйл бүрмөсөн алга болсон.Энэ Улс орныг чинь Улс Төрийн Товчооны 9 хөн хүн удирдаад ард түмэн нь ажилтай,орлоготой,амар тайван амьдраад байсан юм ш дээ.СЭТГЭЛ даан ч алга та нарт.........
-
ямарч Шалтгаангүй Хуралдаа огт ирдэггүй, бусад Гишүүд нь дуртай дургүй Хуралдаа ирэх дээ, байнгын Хоцоролттой, зарим нэг хоёр Гишүүн нь Улаан махны хэрэгт холбогдож асуудал үүсгэж байхад УИХ, УИХ-ын Дарга Ёс Зүйн Хороо нь ямар нэг Арга хэмжээ авахгүй таг чиг, УИХ-ын Гишүүдээс Оффшор дансанд ихээхэн хэмжээны хөрөнгө нуун далдалж Татвараас зайлсхийсэн Гэмт хэрэгт сэжиглэгдсэн, Авилга Хулгай, Луйварын хэрэгт сэжиглэгдсэн, Монгол Улсдаа цагтаа Ажилаа эхэлдэггүй, цагаасаа байнга хоцорч Ажилаа эхэлдэг ганц л байгууллага бол УИХ, ийм байхад УИХ-ын Дарга нь Би УИХ-ыг Тараахыг Эсэргүүцэж байна гээд Мэдэгдэл хийгээд сууж байдаг, ийм Ёс Зүйгүй Гишүүдтэй УИХ-ыг Тараах нь Зүйтэй,
-
ene nohriig bolimoor yumaa. orond dundgovioos songogdohoor oor hun bdaggui yum uuu. ochij ochij hogiin sarmagching gargaad bdag yamar sonin yum be . hariutslaga gj algaaa deed shatandaaa. jiriin neg alban haagch ingesen bol ali hediinee halagdsan daa.
-
engej shivshgee hutgaj erguulen tatuulj bhaar,ooroo sanalaaraa neg shaltag heleed tatgalzchihval nerd n tsever uym daa.ahin ug alt shuu
-
энэ хөдөлмөрөөр биш луйвараар баяжсан тэнэгийг сонгосон хүмүүс улс орны төрийн ажилд ихч гай хийсэнээ одоо харж байгаа байх
-
дундговьчууд залхуу бөгөөд тэнэг тэдэнтэй бүү гэрлэ залуусаа
-
Та нар тэгээд яах юм бэ. Намайг яаж ч чадахгүй байж амаа татангаа. Тэр дэгийн хууль чинь дараагын сонгууль хүртэл батлагдахгүй. Батлагдсан ч яадаг юм. Тэр хурлын чинь талд нь чиггүй толгой царайлаад суугаад байхад хэн ч юу ч хэлж чадахгүй биз дээ.
-
Энэ халтар царайтад дарлуулсан монгол төр хөөрхий. . .
-
ТЭНЭГ П...г ЗАЙЛУУЛААЧ