ЭМЯ, ХӨСҮТ-ийн 11:00 цагийн мэдээллээс хойш нийслэлд коронавирусийн халдварын хэд хэдэн тохиолдол батлагдаж, хэсэгчилсэн хөл хориог тогтоолоо.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Тэлмүүн тауэр" хотхоны 605 дугаар байранд оршин суух иргэнээс халдвар батлагджээ. Улмаар дүүргийн Онцгой комисс 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын захирамжаар хэсэгчилсэн хөл хориог тогтоосон байна. Хөл хорионы хугацааг энэ сарын 30-ны 17:00 хүртэл үргэлжлэх аж.
Энэ хугацаанд тандалт судалгааг үргэлжлүүлж, ард олны дунд халдвар тархсан эсэх, батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг олж илрүүлэх, шинжилгээ авах ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn