ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ сарын 21-нд албан тушаалаа өгсөн билээ. Тэрээр ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд нялх биетэй эх, нярайг зөөвөрлөхдөө журам зөрчсөн, хүнлэг бус харьцсан асуудлаар ийнхүү хариуцлага хүлээсэн юм.
Тэгвэл түүний ажлыг үргэлжлүүлэх ерөнхий захирал томилогдсон байна. Тус албан тушаалд ХӨСҮТ-ийн дэд захирал байсан тархвар судлаач Д.Наранзул томилогджээ. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авсан байна.
Эх сурвалж: shuurhai.mn