Улаанбаатараас Ховд аймаг руу автобусаар явсан иргэдийн дундаас 2 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж аймгийн зүгээс иргэдийг бүгдийг Улаанбаатар хот руу шилжүүлж байна.
Орон нутагт эмчлэх боломжтой эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвар авсан хүмүүсээс гадна автобусанд хамт явсан хүмүүсийн биеийн байдлыг судалж үзэхэд 20 гаруй цаг хамт явсан, дотор идэж ууж, чөлөөтэй явсан. Тиймээс бусад хүмүүст халдвар тархах өндөр эрсдэлтэй. Хэдийгээр халдвар илрээгүй нууц үедээ байх боломжтой. Автоабусанд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байна. Халдвар авсан бол хүндрэх эрдсэл маш өндөр байгаа, орон нутагтаа халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас тусгай үүргийн онгоцоор шилжүүлэн авч төвлөрсөн эмнэлэгт эмчлэх нь зөв гэж үзсэн” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР