Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаатай холбоотой төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэд жагсаж байгаа юм. Ийнхүү жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд мөн иргэд дунд халдвартай иргэний хавьтал байгаа аж.