fbpx ХҮН-ийнхэн Т.Доржхандын замаар жудаггүй явбал малнууд болно...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
8 минут 41 секунд

ХҮН-ийнхэн Т.Доржхандын замаар жудаггүй явбал малнууд болно...

СААРАЛ ОРДНЫ САМУУНД САЛХИ САРИНАЖ УТАА ИХСЭВ

Даян дэлхийг сандаргасан энэ муухай цар тахал олныг зочроож, орон улсыг үймүүлсээр нэгэн жилийг үдэж байна. Аугаа их түүхтэй ч анд нөхөд ховордож, агшин жижгэрсэн энэ Монгол чадахаасаа чадахгүй, дийлэхээсээ дийлэхгүйг хүртэл их л үзлээ дээ. 

Ёс суртахуун, ажлын хариуцлагын уналт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байдалд хүргэлээ. Товчоон дээр хөдөөнөөс ирж, нийслэлд найдан амь гуйвал, өвчтэй зовлонтой хүн, төрөх болсон бүсгүй ковид-19 туссан байвал, ажлын байр, амьдрал эрж гадаадад шаналж яваад өвчин эмгэгт нэрвэгдсэн иргэн гарвал хэрхэх вэ гэхчлэн олон асуудлыг шийдвэрлэх ердийн дүрэм журам бүхэл бүтэн нэг жилийн дотор зохиож амжаагүй, хайнга хариуцлагагүй явдал Засаг орцроход хүргэлээ гэж бодож байна. 

Нэртэй агаад эмзэгхэн нэгэн эмнэлгийн эмч нь ч юмуу сувилагч нь ч гэнэ үү, дарга нь ч юмуу цэрэг нь гэнэ үү хэсэг нөхөд үнэхээр хүн ёсноос гадуур араатан авир гаргаж, түмэн олныг алмайруулж, мянган зүрхийг шаналган Сүхбаатарын талбайд гэрийн улавчтай авчирлаа. Ихэнх нь энгийн сайхан идэр залуус байлаа. Тэд эх орныхоо эзэн нь болохоороо түүний төлөө жагслаа. Эгэл амьдралыг хамгаалж, үгээ хэлэх гэж цуглалаа.

Зөвхөн эмнэлэг, эмнэлгийн ажилтны ч бус энэ жижиг Монголыг дээрээс нь доош нь, баян чинэээлгээс нь үгээгүй ядуус хүртэл бүрэн хамарсан хүнлэг бус, араатан үйлдэл үнэндээ Монгол Улсын хөгжлийн сүүлийн гучин жилийн ёс суртахууны гүн уналт доройтлын л буруу юм шүү дээ. Эд хөрөнгө, эрх мэдэл ээж ааваас нь ч дээгүүр тавигдахаар эх орон юу ч биш болдогын шилдэг жишээ энэ байна. Үүнээс өмнө энэ оронд 20 дугаар зууны 30-аад он дуустал шарын шашны ёс зүй, түүнээс хойш социалист коммунист ёс суртахуун зонхилон оршиж, оюуны амьдралын хэм хэмжээ болоогүй ч бас чиг баримжаа байлаа. Олон намын систем тогтож ядан, зах зээлийн шуурга сөрж, ардчилал, эрх чөлөөг номлох болсон цагаас хойш нийгмийн оюун санааны энэ  юугаар ч сольж үл болох үнэт өв, луужинг санаатай, санаагүй мартаж, мартагнуулж орхисонд л учир явдал оршиж буй юм. Ёс суртахууныг нь унагаж байж, “зоосонд мөргүүлдэг” колончлолын арга бас байна аа.

Энэ хугацаанд Ёс суртахууныг дээдэлж, түүнийг номлосон, чиг баримжаа болгосон нэг ч улс төрийн нам, ямар ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Монгол Улсад гараагүй гэж хэлэхэд болно. Ёс суртахууны уналт нийгмийн сүйрэлд хүргэдэг жамтай юм билээ. Өчүүхэн бичээч миний бие бүр 14 онд сануулж явлаа.

Улс орноо санаатай санамсаргүй самарч хохироогоод, уул ус уурхай баялагаа зарчихаад, ард олны өмчийг цөлмөж оффшор бүсэд нуучихаад хээв нэг эрх барьж суусан том гарын дарга нар, үйлдвэрээс хулгайлсан зоос, иргэдээс хураасан татвараар их гарын жипнүүд ээлжлэн зайдалж, хүүхдээ бас гадаадад сургачихдаг, хүргэнээ мөн дарга болгочихдог, эмээлийн бүүрэг нь алт, дөрөө нь мөнгө бага гарын түшмэдүүд хийгээд ширэн цүнхтэй мөрөөдөгчдөд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх үлгэр үзүүлж, бас сануулж, ёс суртахуун энэ ард түмнийг арай бүрэн орхиогүйг нотлон албан тушаалаасаа огцорлоо гэж бодож байна. Шинэ Монголын 100 жилийн түүхэнд ёс зүй, шударга байдлыг эрхэмд өргөж, өөрөө одсон Ерөнхий сайд байлаа. Баяр хүргэе. Явсанд нь, орхисонд нь бус ёс журмыг сахисанд нь, жудагтай залуу үеийг төлөөлсөнд нь, магадгүй авч ирсэнд нь талархаж байгаа юм.

Өндөр суудлаас үсрэн буусан нь харин ирэх сонгуулийн салхи сэвэлзэж, саарал ордонд тэмцэл хурцадсаны тэмдэг, цар тахлаас үүдэн доройтож сульдсан эдийн засаг, ихэд унасан Засгийн болоод өөрийн нэр хүндээ аварч, арга ядсан ард олноо хуурч орхисон башир муухай арга заль, ов мэх бүү байгаасай билээ. Олон олон оньсого таамаг Монголоор нэг тэнэж явна. Мэдэхгүй юм даа. “Михайлд нэг бодол буй” нь эргэлзээгүй биз ээ.Тэр оньсого удахгүй тайлагдаж, Хүрэлсүх улс төрчийн жинхэнэ нүүр царайг шаналсан ард иргэд чинь дахин харах цаг ирнэ. 

Саарал ордны самууныг харж, сэтгэл сэмэрч, итгэл дундарсан нь зөвхөн дээр өгүүлсэнд байгаа юм биш ээ. Монголын төр, засгийг баригчдын жинхэнэ нүүр царайг зочирдон харж, гайхаж эргэлзсэнд байгаа юм аа. Ерөнхийлөгчийн ба Ерөнхий сайдын хийгээд хууль тогтоогчид, сайд дарга нарын өөр хоорондоо унагаж буй үг яриа, өчил зүхлийг сонслоо. Даанч дээ. Ямар их бухимдал, өшөө хорсол, дайсагнал талцал эдгээрийн цаана оршном бэ. Эзэн их Богд Чингэс хаанаа, их түүхээ дээдэлдэг Монгол төрийн түшээдийн ухаан санаа, ёс жудаг хаачсан юм бол оо. Монголын ард түмэн шилж сонгосон Ерөнхийлөгчөө, ахас ихэсээ хүндлэх ёсон яачихсан юм бэ. “Жалга довноос” сонгогдчихоод монголын нийт иргэний төлөөлөл, төрийн тэргүүндээ ингэж ханхалзаж болдог юм уу Бурхан минь.. Эсвэл Баттулга гэдэг Ерөнхийлөгч үнэхээр нэгийг хэлж, нөгөөг хийгээд байдаг хүн үү.

Баримттай нотолгоотой юм бол дэлгэхгүй яагаад дарнам бэ Хуулийн сайд аа, ХҮН намын шинэ дарга аа. Жудаг муутай байна аа. Ёс суртахуун алга аа. Саарал ордны зүүн өмнөх 3 давхараас хэнийг хэдэн жилээр яллахаа асуусан шүүгчид үг ээ хэлэх цаг болжээ. Бараг жил шахам л Ерөнхийлөгчийгөө үзэн ядлаа Доржханд гуай. Алдаа завхрал Баттулга гаргаад буй юм бол гаргаад тавиач дээ.

Гучин жилийн зовлонг үүрч, МАН, АН, МАХН, ИЗН нь тэгээд бусдаас залхсан иргэд танай ХҮНий царайг өрөвдөнгүй ширтэж, залуус найдвар тээж явсан юм шүү. ХҮН таны замаар ийм жудаггүй явбал мал болоход амархан харагдаж байна даа. Тийм ээ Монголын төр, засгийн увайгүй байдал цаана нь түүнийг сонгочихоод дарамт шахалт, доромжлол, гуйланчлалын дунд сүүдэгнэх төдий ард иргэдээ харахаар сэтгэл сэмэрч, итгэл алдарч байна аа. 

Ийм үед хэн хождог гээч. Гадныхан, тэдгээрийн гар хөл бологчид, уут уут мөнгөөр улсаа худалдагчид, урвагчид, бүлэглэл хождог юм аа. Харин Монголын ард түмэн, үндэсний аюулгүй байдал, эрх ашиг хохирдог юм шүү. Их түүхээ эргэн нэг харахад илүүдэхгүй гэж зөвлөе.

 Саарал ордонд самуун болж байна шүү. Шанзавын сүнс тэнэсээр л явах цаг дор Монголын төлөө босоогоор хальдаг Манлайбаатарын удам тасрахгүй ээ ахан дүүс монголчууд аа...

Нийтлэлч ТҮНДЭВДОРЖИЙН ЗАЛАА-УУЛ

Хөвсгөлд дахин газар хөдөлжээ
Хөвсгөлд дахин газар хөдөлжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​