fbpx Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙ МОНГОЛООС ЭРЧИМ ХҮЧ АВАХГҮЙ БАЙХ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫГ ЦУЦАЛСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 13 секунд

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙ МОНГОЛООС ЭРЧИМ ХҮЧ АВАХГҮЙ БАЙХ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫГ ЦУЦАЛСАН

 “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна. Энэ нь 2014 оны наймдугаар сард “Оюутолгой” ХХК ба Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасны дагуу Оюутолгой төслийн нийт эрчим хүчний хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүргийг түдгэлзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан гэрээ. Энэ гэрээний аливаа заалтыг өөрчлөхдөө УИХ-д танилцуулах учиртай. Гэтэл “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дугаар заалтыг түдгэлзүүлсэн, хууль зөрчсөн учраас энэ Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж хүчингүй болгосон” гэв. 

Мөн "Энэ гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгох авах үүрэгтэй болсон. Гэрээнд,

-Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц

-Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ заасан" гэлээ. 

Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг "Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна. Тавантолгойн цахилгаан станц 2021 онд ашиглалтад орно гэж үзэхэд жилдээ 2,3 тэрбум кВТ.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 450.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлнө. Станц ашиглалтад орсноор 400 гаруй ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ" гэв. 

Г.Очирбат: Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улам бүр шамдан ажиллаарай

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​