1. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа ковид-19 халдварыг дотооддоо алдаагүй.
2. 10 жил царцсан эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулсан.
3. Донорын тухай хуулийг санаачлан батлуулснаар Монгол улс нийт 354 хүнд элэг, бөөр, ямны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
4. 2014 оноос хойш хөдлөөгүй эмч мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг маш сайн нэмэгдүүлсэн. Их эмчийн үндсэн цалин 41 хувь, нэмэгдэл урамшуулал 15 хувиар өссөн бол сувилагч эмнэлгийн ажиллагсдын үндсэн цалин 49 хувь, нэмэгдэл урамшуулал 16 хувиар өссөн.
5. 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт тоног төхөөрөмж суурилуулан 7 төрлийн хорт хавдрын оношлогоог ЭМДСангаас санхүүжүүлэн хамруулах болсон.
6. Түрээсээ төлөөд өмчлөх байрыг нэн тэргүүнд цар тахлын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 400 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан.
7. 2016-2020 онуудад эрүүл мэндийн салбарт 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан.
8. Түүний санаачилсан хуулийн төслийн хүрээнд малчид, хувиараа бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын санд шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдсэн.
9. Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж 100 мянга гаруй хүүхдийг эмчилсэн.
10. Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг 10 жилийн дараа дахин сэргээснээр альбумин, мииуноглобулин, вакцин зэрэг 25 нэр төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болсон.