Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 16 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс БЗД-ийн 2 дугаар хороонд нийтийн байрнаас нэг дор 9 тохиолдол бүртгэгджээ. Халдварын нууц үедээ тус байранд очиж байснаас үүдэлтэй халдвар тархжээ.
Тиймээс тэр орчмын 400 өрхийн 1000 орчим хүнд тандалт судалгааг эхлүүлсэн байна. Харин бусад тохиолдол нь батлагдсан хүний ойрын хавьтал хүмүүс аж.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 798 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1627 хүн халдвар авсан байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР