fbpx У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч улс төржүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 3 секунд

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч улс төржүүллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанаасаа огцорч байгаа талаар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын иргэд та бүхэнд хандаж Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөх явцдаа хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг бүгд мэдэж байгаа. Энэ үйл явдал хүнлэг бус, бүх хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн. Би бас эцэг хүн, охин үртэй хүн. Эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд ч асар их эмзэглэсэн үйл явдал болсон гэдийг ард иргэддээ хэлж тэр эмэгтэй болон нийт ард иргэдээсээ ийм байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн өмнөөс, мөн хувиасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Биднийг өрөөшөөгөөрэй.  Энэ бол харамсалтай явдал.

Үүн дээр Ерөнхий сайдын хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би монгол төрийг ард иргэддээ нээлттэй, ард иргэддээ үйлчилдэг төр засаг байгаасай чин сэтгэлээсээ бодож эрмэлзэж, багагүй хугацаанд агуу их итгэл найдврыг эр хүний ёсоор хариуцахаар хичээж зүтгэж ирсэн.

Цар тахал гэж айхавтар өвчин хүн төрөлхтөн, Монгол Улс хүнд цаг үед ажиллаж амьдарч байна. Манай улсын түүхэнд ийм хүнд нөхцөл байдал  цөөхөн байсан. Үүнийг давж гарахын төлөө Засгийн газар, УОК бүхий л боломжоо дайчилж ажилласан. Амжилт бүтээл ч байгаа, алдаа оноо ч байгаа. 10 сарын хугацаанд цар тахлыг барьж дэглэм тогтоож өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хэрэгжүүлсний үр дүнд ямар нэгэн хүн нас бараагүй байна. Гэхдээ бидний хийж байгаа ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил.

1.5 сая хүнтай Улаанбаатар хотыг бүхэлд нь зогсоож, том аймгийг дэглэмд шилжүүлж, заримд нь тэг зогсолт хийж ирсэн. Энэ явцад алдаа оноо гарсан. Бид шат шатанд алдаа гарвал хариуцлага үүрч чаддаг байх ёстой. Үүнийг би байнга хэлж ирсэн. Харамсалтай нь бид хүний нүд хальтрам, элэг шимшрэм үйлдэл гаргалаа, дахин хүлцэл өчиж байна.

Энэ алдаанаас болж кабинетын 2 гишүүн маань огцрох өргөдлөө надад өгсөн. Би өөрөө цэргийн офицер хүн. Дайны шугам дээр хамт тулалдаанд орж ялбал хамт ялж, ялагдвал дайны талбар дээрү үхэх ёстой. Тийм учраас камбинетыг анх байгуулахдаа элэг бүтэн энэ бүрэлдэхүүнээрээ ажилллана гэж бодсон юм. Харин ийм зүйл болж чадсангүй, маш их харамсч байна. Өчигдөр ард түмэн маань үйл явдлын талаар, нэн ялангуяа залуус талбай дээр зогсож төр засагтаа харамсч байгаагаа илэрхийлж жагсаал цуглаан хийсэн. Маш зүйтэй зүйл. Төрийн нүд сэргэг, чих соргог байх ёстой. Энэ шаардлагыг би хүлээж авч байна. Энэ хариуцлагыг би Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй энэ Монголын улс төрд шинэ соёлыг оруулж ирж байгаа гэж бодож байна. Миний хүүхэд байх үеэс тогтсон зан.

Жагсаал цуглаан болж байгаа үеийг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа өрнөсөн. Миний итгэж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч хөрөнгө санхүүжилт хийж тайвнаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалт хийж Засгийн газрын тогтворгүй байх өдөөн турхирах үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй. Улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институт хооронд янз бүрийн улс төрийн зөв бус харьцаа үүсэх вий. Үүнээс болж олон нийтийг хамарсан үймээн самуунд орох вий, монгол хүний амь нас алдах вий гэдгээс сэргийлж байна.

7 дугаар сарын 1-нийг мартаагүй. Дахиж Монголд тийм үйл явдал битгий гараасай гэж хүсч байна. Тийм учраас миний шийдвэр үүнтэй холбоотой.

Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх Үндсэн хуулийн заалттай. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадсангүй. Зөвхөн өөрийн сонгуульт ажил руу чиглүүлсэн, улс төрийн акц хийж оноо авах гэсэн үйлдэл хийлээ. Цаашид ийм зохисгүй байх ёсгүй. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой үзэж байна.

Бүрэн эрхийнээ хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж надад алга боллоо. Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуун болж эмх замбараагүй байдалд битгий хүрээсэй. Тийм учраас огцорч байна.

Маргааш нөгөөдрийн дотор багтаж шинэ Ерөнхий сайд, Засгийн газар томилох ёстой. Хүнд цаг үед улс төр хийгээд суух үе биш. Энэ нөхцөл байдлыг хурдан давах ёстой. Цаашаа ард түмнийг аюулт цар тахлаас хамгаалах ажлыг сайтар зохион байгуулах ёстой.

Надад итгэл үзүүлж, удирдаж байсан намыг маань ялуулж, саналаа өгч сэтгэлээ зориулж дэмжиж байсан нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Урьдын алил хүчин зүтгэнэ. Шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ. Гэм зэмгүй хүмүүсийг гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчөө намнадаг, шүүх прокурорын байгууллагыг дарга нарыг томилохдоо дуудаж уулздаг төрийн тэргүүн байж таарахгүй. Тийм учраас МАН үүнийг анхааралдаа авч хариуцлага тооцон ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг чөлөөллөө
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг чөлөөллөө
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​