ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ өмсөж явсан халад, нимгэн оймс, өмд, таабчиктай нь авч явсан нь иргэдийн бухимдлыг хүргэсэн юм.
Иймээс уг асуудалтай холбоотойгоор өчигдөр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн.
Харин Ерөнхий сайд танхимаараа огцрох санал гаргаж, МАН УЗ дэмжээд байгаа юм.