Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөлд гаргаснаар энэ асуудал хэлэлцэгдэж шийдвэр гарчээ.
МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн байна. Ингэснээр тун удахгүй УИХ-ын дахт МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх ажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр олон нийтийн жагсаалаас үүдэж, хариуцлага алдсан явдалд шат шатандаа хариуцлага хүлээнэ гэж мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР