Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 16 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол Улаанбаатар хотод байна. Тодруулбал, гэр бүлээр дамжсан орцны ойрын хавьтлууд 15 хүн байна. Үүнээс:
-БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны орцноос 9 хүнээс
-Монос эмийн сангийн голомтоос үүдэлтэй гэр бүлийн 2 хүнээс
-Үлдсэн нь бусад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас үүсэлтэй байна. Тэдний дотор ХӨСҮТ-ийн нэг ажилтан байгаа аж.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 756 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР