fbpx 7 сарын 1 ингэж болдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 47 секунд

7 сарын 1 ингэж болдог

Дөнгөж төрсөн эх, нярай хоёрт хүнлэг бус хандаж, хүйтэн шөнөөр нимгэн нүцгэн зөөвөрлөсөн үйлдэлд эгдүүцэж, дургүйцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрлээ. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдсэн бол, НЭМГ-ын даргад хариуцлага тооцох нийслэлийн Засаг даргын захирамж ч мөн гарлаа. Төрсөн эмэгтэйг тусгаарлах, тээвэрлэх арга бэлтгэлд суралцаагүй хоёр эмнэлгийн дарга ч хариуцлага хүлээхээр болов. Иргэд ямар хүчтэйг, эх хүн, хүүхэд хоёрт монголчууд ямар их хайртайг өчигдрийн жагсаал нотоллоо. 

Харин тайван замаар эхэлсэн иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах санаа сэдэл тээсэн явцуу үйлдлүүд, хэн нэгний эрх ашигт үйлчлэх явуургүй улс төр болгох шахсаныг дурдах хэрэгтэй. Товчхондоо өчигдрийн жагсаалыг 2 ангилж болно. Оройн 19.00 цаг буюу Засгийн газрын сайдууд огцрохоо зарлах хүртэлх нь иргэдийн жагсаал. Харин түүнээс хойших нь мөнгөний улс төр. 

Шуудхан хэлэхэд ирэх зургадугаар сарын эхээр болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль угтсан улс төрд залуус, жагсагчид өртөх шахсаныг энд дурдая. Боломж гарсан дээр нь Засгийн газрыг бүтнээр нь унагая, тэгж чадвал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ойрхон мэт санагдсан одоогийн Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид болох Ардчилсан намын зарим гишүүд харин тайван жагсаалыг үймээн самуунд өдөөн турхирч эхэлсэн нь аймшигтай байлаа. Ийм дүйвээнд эгэл иргэд, энгийн залуус сэтгэлийн хөөрлөөр сэвээд орчих, хожим хохирогч нь болоод үлдчих бэлэн түүх бидэнд бий нь “7 дугаар сарын 1” юм шүү.

 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааны гол зохион байгуулагчдын үүсгэсэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас таван хүний амь үрэгдэж, олон хүн шүүхээр ял шийтгүүлж, жирийн иргэд төдийгүй албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн олон ажилтан эрүүл мэндээрээ хохирсон нь саяхны жишээ. Эцэстээ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид мөн ялууллсан гашуун түүхтэй билээ. 

Тэр жилийн эмгэнэлт жагсаалын дараа жаргасан нь жагсаалыг удирдагчид, хожсон нь хор хутгагчид болоод хохирсон нь харин жирийн иргэд, тангараг өргөсөн цагдаа нар болсон юм. Үймээн самууныг өдөөсөн,турхирсан,зохион байгуулсан улстөрчид “ашгаа” хүртэж, төрийн сэнтийд хэдэнтээ заларч, зарим нь 13 жилийн хугацаанд 13 хувирч,популист улс төрийнхөө ашгаар гадаад дотоодод гайгүй сайн албан тушаал аваад явж байгааг бид бэлхнээ харж байна. 

Гэхдээ монголчууд хэрсүү болж, хэн нэгнийг улстөрийн гар хөл болохгүй гэдгээ ойлгодог болж. Өчигдрийн 19.00 цагийн УОК-ын гишүүдийн огцрох мэдээллийн дараа түрсэн олон иргэд тарж, тайван байдалд шилжив. Ингэснээрээ иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун руу турхирч байсан зарим хүний явцуу санаа, явуургүй улс төрийн таслан зогсоож чадсан нь сайн хэрэг. 

Д.Сарангэрэлийг Шадар сайд болгохоор МАН тохирчээ  

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​