УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаа өгч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.
Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар хүчтэй яригдаж Ерөнхий сайдын зүгээс хариуцаж байгаа хүмүүсийг ажлаа өгөхийг шаардсан гэдэг мэдээлэл байгаа юм.
Тэгвэл эдгээр хүмүүс албан тушаалаа өгөөд зогсохгүй ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан нар ч албан тушаалаа өгөх тухай мэдээлэл байна.
Энэ асуудлаас үүдсэн иргэдийн тайван жагсаал одоо ч үргэлжилж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР