Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд, монгол хүүхдүүд эх орныхоо нэрийг гаргаж, цахиур хагалсаар байгаа билээ.
Үүний нэг БНСУ-ын воллейболын спортод монгол охид цойлж байгаа сайхан мэдээ юм.
Өдгөө 17 настай Ц.Орхон, Саруул нар Монгол болон БНСУ хоёр улсын хамтын ажиллагааны үеэр Солонгост 2019 оны сүүлээр Монголын воллейболын холбооны шугамаар зорин очжээ.
Тэд БНСУ-д очоод ердөө нэг жилийн хугацаа өнгөрсөн ч байнгын бэлтгэлтэй байж, дасгал сургуулилт хийсээр үе тэнгийнхнийгээ тэргүүлж эхэлжээ. Солонгосын воллейболын дасгалжуулагчдын анхаарлыг татсан охидыг Солонгос улсын шигшээ багийн тамирчин болох өндөр магадлалтай байгаад зогсохгүй иргэншил авах хэрэгтэй, улсын воллейболын төрөлд гойд амжилт үзүүлэх байх зэрэг ам дамжсан яриа хөвөрсөөр байгаа аж. Түүгээр ч зогсохгүй тус улсын хэвлэлүүдийн хараанд ч өртсөөр байгаа гэнэ.
Ц.Орхон, Саруул нар “Хөвсгөл шинэ-үе” воллейболын клубын тамирчид юм.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: shuurhai.mn