Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ... тоот байранд байрлах орцны жижүүр Х халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Харин 4 настай, 17 настай 2 хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул өчигдөр гэртээ очсон байдаг.
Гэвч байрныхан оршин суугчид болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй зөрчил илэрсэн юм. Энэ асуудлаар Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас тайлбар өгөв.
Тус газраас мэдэгдсэнээр хүүхдүүдийг түр хамгаалах байранд хүлээн авчээ. Байранд оруулахгүй гэсэн гомдлыг оршин суугчид гаргаж СӨХ-д гаргасан гэж байна. Тиймээс Цар тахлын тухай хуульд халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхыг анхаарууллаа.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ээж хүүхдүүдэд нь тусламж үзүүлж хамгаалах байранд байрлуулсанд талархал илэрхийлэв.
Одоогоор халдвар авсан хүмүүийн ар гэрт 148 хүүхэд хараа хяналтгүй байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР