Автобус 1 баазын жолооч Ц коронавирус халдвар авсан нь батлагдсан талаар бид өмнө нь мэдэгдсэн. ХӨСҮТ-ийн шуурхай мэдээллээр энэ талаарх мэдээллийг өглөө.
Жолооч Ц нь батлагдсан тохиолдлын 2 дугаар хавьтлаар тогтоогдон өнгөрсөн сарын 30-наас тусгаарлалтад оржээ. Гэхдээ анхны батлагдсан тохиолдол хавьтлын хүмүүсээ сайн санахгүй байснаас цаг хугацаа алдсан гэж байна. Өөрөөр хэлбэл, жолоочийг хавьтал гэдгээ сүүлд санасан бололтой.
Өчигдөр Автобус 1 баазын ажилтнуудаас шинжилгээ авч эхэлжээ. Тус бааз нь нийт 500 ажилтантай. Жолоочийн ойрын хавьтлаар 17 хүнийг олж тогтоон тусгаарлажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР