fbpx Д.Ганбат: УИХ-аар батлагдсан 2021 оны төсвийн тухай хууль 14 заалт зөрчсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 22 секунд

Д.Ганбат: УИХ-аар батлагдсан 2021 оны төсвийн тухай хууль 14 заалт зөрчсөн

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн дүгнэлтийг тус намын дарга Д.Ганбат танилцууллаа. 

Тэрбээр "УИХ-ын гишүүн "2019 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн гэсэн статистик байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хоёр хүн тутмын нэг нь ядууралд өртөж, аж ахуйн нэгж байгууллагууд ээлж дараалан хаалгаа барьсан. Үүнээс үүдэн 150 гаруй ажлын байр байхгүй болох гэж байна.

Энэ байдал он дуустал үргэлжилбэл 430 гаруй мянган хүн ажлын байраа алдахаар байна. Иргэд орлогогүй болж, ажлын байраа алдсанаар цаашид амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөлд шилжиж байгаа.

2020 оны аравдугаар сарын байдлаар нийт айл өрхүүдийн 72 хувь нь хадгаламжгүй байна. Энэ нь цар тахлын үеийн хөл хориог даван туулах боломжгүйг харуулж байгаа хэрэг юм.

УИХ дахь АН-ын бүлгээс 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, төсвийн зардлыг танаж, алдагдал багатай батлах, өрийн дарамтыг багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх асуудлаар тодорхой санал хүргүүлсэн.

Төсвийн тухай хуулийг дахин өргөн барихыг шаардсан ч эрх баригчдын зүгээс 2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан төслөө баталсан.

Одоогоос дөрвөн сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар өмнөх оны төсөвт тодотгол хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү хоёр жилийн хугацаанд санхүүгийн буруу шийдвэрийн үр дүнд Засгийн газрын өрийг 6.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг дахин сануулъя.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна.

Тодруулбал, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтой.

Мөн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэлх хувь буюу нэг их наяд төгрөгийг ЖДҮ-ийн санд төвлөрүүлж, импортыг орлох ажлын байр бий болгож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

УИХ-аар батлагдсан 2021 оны төсвийн тухай хууль 14 заалт зөрчсөн. Иймд эргэн харж, хуульд нийцүүлэх шаардлагатай" гэлээ. 

Эх сурвалж: shuurhai.mn

С.Баярцогт нарын хэрэг дээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​